RSS

Saturday

Сонин сайхан ?? - Блог минь тоосонд дарагджээ..



Хэдийгээр энэ блог албан ёсоор нээгдээд хагас жил гарам болж байгаа ч олон нийтэд ер зарлаагүй хэвээр. Яалт ч байхгүй эвгүй эвгүй улсуудын нэр сийлээстэй байгаа болохоор улсууд гүүгл ахаар дамжуулан блогийг минь багагүй алдартай болгож байх шиг байна. Төд удалгүй жинтэй жинтэй постууд нэмээд олон түмэнд зарлаад эхэлнээ хө..

Блогтоо нэг салхи оруулъя даа. Би бээр хамгийн сүүлд 2-р сарын 2-нд нийтлэл бичсэн байх юм. Өөрийн бичсэн алгоритмаар тооцоолвол 4 сар 1 долоо хоног ганц өдөр буюу 128 өдөр болж байна. Энэ 128 хоногт юу эсийг амжуулах вэ гэвэл миний бие оюутан болсны анхны жил дуусгавар болсон буюу 1-р курсээ дүүргэхийн хажуугаар жолооны үнэмлэхээ ч гардан авлаа. Энэ хугацаанд Баавгай минь урд зүг рүү явж хичээл номоо амжилттай дуусган, мэргэжилээ сонгочихоод нутагтаа эргээд ирж амждаг л юм байна. Мөн хэд хэдэн анд маань 18, 19 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд U-18 буюу Суурь ахын хэлдгээр акурк түүдэг насан дээрээ явж буй Баавгайгаас өөр хүн үгүй болсон байх юм. Харин Чэлсэе клуб цомгүй улиралыг үдэж байхад Англид Ютд аваргалсан бүлгээ. Үүний хажуугаар Каталаны нэр төр Европын дэвжээнд өөрсдийнхөө нэрийг тамгалж бүгд Мэссигийн дор сөгдтүгэй!! хэмээн тунхаглан зарлав. Хүн төрөлхтөн үүсэн бий болж толгой нь зөвхөн ходоодоо баярлуулахын төлөө биш арай нэг өөрөөр ажилдаг болсон цагаас эхлэн алтны үнэ цэнийг мэдэрч, алтны төлөө үхэн хатан дайтаж, үхэж зарим улс орон үүнийг өөрсдийнхөө имидж болгосоор ирсэн. Тэгвэл тэр алтны үнэ бүх цаг үеийн дээд рекордоо миний мэдэхийн 5,6 удаа сэтэлж шинээр тогтоож байхад ээж минь энэ хугацаанд дуусашгүй дундарашгүй Солонгосын сериал 2-г ч дуусгаад амжиж байх юм. За тэгээд Японд түүхэнд 2-т тэмдэглэгдэх газар хөдлөлт болж, Ливийн бослого даамжирч, Осама ах маань Америк цэргүүдэд буудуулж үхсэн гэх мэтээр бичээд байвал өнөөдөртөө лав дуусахгүй биз ээ..





Энэ бүгдээс х нь гэвэл 15-ны сар 7 удаа тэнгэрт мандахад харин би түүнтэйгээ нэг л удаа уулзсан. Юу л болоод байна даа сүүлдээ бүр мэдэх ч юм алга.. I'M GOING SLIGHTLY MAD.. За тэр цаг хугацааг тоолох нь ч яамай.. Сүүлийн хэдэн сар юм юмтай л байв. Нэг үгээр хэлбэл “халуухан” :D. Хамгийн халуухан байсан нь гэвэл арилжааны зах зээл буюу дэлхийн эдийн засгийн байдал юмуу даа. Ялангуяа 3, 4-р сарын үед хэдэн арилжаачны санаа нь амарсан бол.

Сүүлийн саруудад хичээлийнхээ завсар зайгаар улсуудын блог, бодрол, уран зохиол их уншдаг байлаа. Бичдэг агаа эгээ нарын хажууд бол миний хэдэн хуруу ердөө үсэг дарах төдий л юм байна гэдгээ мэдрэв. Хүнд чинь бас юм бичих, үг эвлүүлэх онгод сүлд гэж бас байдаг юм шиг байгаан. Бүр нэг залхуу хүрээл, толгой тархи ч ажиллахгүй, сэдэв олдохгүй, сэдэв олдлоо ч хаанаас нь эхлэхээ мэддэггүй гэх мэтээр сүүлийн хэдэн сар тийм л байв. Зав зай ч хомс байлаа гэж. Хааяадаа нэг энүүгээр шагайна элдэв янзын спамууд дараастай. АарЖэетэй хамтарч спорт цонход Улаан-Цэнхэр урсгал нэртэй веб тэмдэглэл үүсгэж тэндээ хэсэг төвхнөж байгаад зөнд нь хаясан. Заримдаа нээх гоё юм бичье гэж бодовч цаг зав, үг эвлүүлэх онгод, хоншоор дутах юмдаа. Заримдаа унтахынхаа өмнө ганцаараа сууж тухайн өдөр, тухайн 7 хоногт болж өнгөрсөн үйл явдлын тойм, толгойд юу орж ирж байх зэрэг тэмдэглэл маягтай бичиж үлдээсэн ворд файлууд хадгалаастай байж байна. Тэгж байгаад эмхэлж цэгцлээд оруулна аа..


Энэ блогт олимпиадуудын тухай буюу Нармандахын морьд нийтлэл хүмүүст их хүрсэн харагдана. Энэ нийтлэлийг өнгөрсөн жил хэдийд ч билээ бичиж эхлүүлж байсан санагдана. Миний бие үүнийг 2 зорилготой бичсэн юм. Эхнийх нь гэвэл тухайн үед би юу ч хамаагүй бичмээр санагддаг, өөрөөр хэлбэл өөрийнхөө бичгийн хэлийг хөгжүүлэх зорилготойгоор дэмий л баахан юм бичиж байсны нэг нь энэ. Хоёрдугаарт 11-р сургуульд, нэгэн цаг үед, нэгэн эрхэм, нэгэн ангид хэд хэдэн шавь нараа суулгаад тоо бодуулдаг байсан нь эгэл биш. Мартахаасаа өмнө өөрийн мэддэг санаж байгаагаасаа цаасанд буулгаж мөнхлөх нь зөв гэж үзсэн. Магадгүй жилээс жилд үнэ цэнэ нь нэмэгдэх байх л даа. Гэхдээ олон жилийн эгэл биш түүхийг зөвхөн миний өнцгөөс харж байгаа гэдгийг та бүхэн ойлгох буй за. Явандаа энэхүү нийтлэлийн сүүлийн бүлгийг бичиж оруулна. Олон уншигчийн хүсэн хүлээсэнчлэн ард түмнээ Луу багш хэмээн алдаршсан Лувсан ахын тухай зонхилох юм. Энэ бүлгийг ганцаараа бус улсуудын туслалцаатайгаар бичиж, өөрсдийнх нь ярилцлагыг хавсаргадаг юм уу гэж бодож байна.


ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх


Орцонд найзуудтайгаа гитардан дуулах сайхан, тортой хаалганд жаатайхан шиг цохилт хийн гоолдох урамтай, цаг гаруй тоглох гал гарсан ДОТА-нд эцсийн мөчид ялалт байгуулах кайфтай, андтайгаа үдэш харанхуйд тамхи баагуулан шөнийн хотыг ажингаа халуун яриа өрнүүлэх гоё.. Үүнтэй адилаар би ямар нэг зүйлийн талаар бичих зүгээр л дуртай. Энэ талбар бол миний л талбар, хэн ч надад заахгүй. Энэ ямар нэг мэдээллийн, портал сайт биш. Миний бичсэн зөв буруу байх нь хэнд ч хамаагүй..



Цааш нь унчих юмсан...

Итгэл, Найдвар, Хүлээлт.. энэ 3 үгэнд л итгэж, найдаж мөн хүлээж сууна..

Өөрийн хуулбраа хүссэнээрээ гаргаж чаддаг бол ч.. Яг энэ залуу шиг. Өөрийгөө хэд хэд хувилаад, хувилбарууд маань миний өмнөөс сургууль явж, жолооны хичээлд сууж, шинжилгээ хийж, бөмбөг өшиглөөд өөрөө харин гэртээ үд болтол унтаад, үхрийн дуунаар сэрээд, өдөржин дотадаад..





Завгүй завгүй гэж ярьдаг хүн хамгийн завтай байдаг юм гэсэн. Бодоод байхнээ ямар эргүү дух нь ийм юм ярьж явдаг байнаа. Мэдээж завгүй гэсэн хүн завтай тууж явж болох ч хамгийн завтай байх нь ч бас хаашаа юм. Хүмүүс маш их зүйлийг хийж бүтээхийг хүсдэг, үүнээсээ ч болоод ажил өөртөө хүлээн авдаг. Зарим нь найз нөхөд хамтран зүтгэгчиддээ цаг гаргаж чадахгүй байгаагаа ажил их, цаг бага завгүй байна гэж тайлбарладаг билээ. Нэг бодлын тэр хүн дотроо “Би яг завгүй” хэмээн итгүүлж зарим зүйлсээс татгалзаж, мурих тохиолдол гардаг байх. Би л гэхэд хамгийн их хүсэж, боддог тийм зүйл рүүгээ тийм ч тууштай тэмүүлж, зүтгэл гаргахгүй л байна. За мангартах ч яахав. Өнгөрсөн хэдэн сар амьдрал маань ямар ч идэвхгүй эмнэлэг домнолгоор явж, гэр хорионд ертөнцөөс тусгаарлагдан үнэнийг хэлэхэд хэцүү л өнгөрлөө. Энэ сар миний амьдрал ч, арилжаа ч ид буцалж байна даа. Цохон тэмдэглэхэд амралтын байдлаасаа гарсан нь том амжилт билээ. Ийм учир Цэнгүүн бид 2 хичээлийг оюутан болоод хийгээгүйгээрээ хийж байшд. Даанч Идэрээ дамартаад хань ер болохгүй юм даа. Онц гарах дургүй болчихсон юм байлгүй тэр хүү... Сургууль соёл маань нэг иймэрхүү, 1-р курс зөөлөн боорцог биш юм. Хийхгүй л бол унагдсдийн армид шинэ цэргээр элсэх нь байна. Нэмэр дээр нэрмээс гэгчээр яах гэж жолооны курсэд ийм актив үедээ элсчихэв ээ гэж бодох юм. Жолооны курс гэдэг чинь бодож байсан шиг тийм амархан зүйл ч бас биш юм. Би бодохдоо хүн ямар нэг курсэд мөнгөө төлж элсээл жолооч болчихдог гэж боддог байв шд ерөнхийдөөн бол. Яахав тэгээд сэтгэл гаргаад хийгээд, дүрэм нтрээ уншаад, тестээ сайн бөглөөд дромоо таслахгүй санжиганаад байвал болох л байлгүй дээ. Давтан энээ тэрээ гэж завааралгүй нэгээр гараад энэ олон хөглөрсөн юмнаас нэг ч гэсэн юмы нь таглаж санаа амармаар байна. Хожим хойно жолоонд суух нь үнэн л байсан юм чинь авах ёстой зүйлсээ эхнээс нь цуглуулж байя, нэг орсных гүрийнэ дээ. Жолоо гэснээс нэгэн сонирхолтой юм бас болж байнаа цаана чинь. Миний бие “Сити кап 2011” хэмээх тэмцээнд OASIS хэмээх ёндоотой нэртэй багийн цамцыг өмсөн оролцож байгаа билээ. Өмнө нь энэ багийн тухай хальт дуулж, нэрэнд нь татагдаж, энэ нэрийн дор тоглох юмсан гэж басхүү мөрөөдөл болж байсан би одоогийн байдалд бас итгэж өгөхгүй. Энэ багийн гишүүн болох үйл явц их хурдан болоод өнгөрсөн болохоор тэр биз. Өчигдөр л “Шалгалт дөхөөд байна яаахуу ард түмээн” гэж байсан нөхөр яг яаж ийшээ давхиад орчихвоо гэж байгаа байх. Тэрийг дараа яруу тодоор бичиж орууламз. Багаа гэсэн сэтгэлтэй 20 залуус, дасгалжуулагч самбар дээр зурах тактикийн тухай яриа, багийн ахлагчийн зоригжуулах, тоглолтын өмнө шигшээгийнхэн хувцас сольдог өрөөнд хувцсаа сольж гарч ирэх зэрэг нь яг л мэргэжлийн тамирчин болчихсон мэт мэдрэмж. Дасгалжуулагч надтай илэн далангуй харьцаж, асуудал бүрийг чухалчлан авч үзнэ, багийн ах нар хөгжилтэй гоё залуус, уур амьсгал намайг багтаа хүлээж авч байгаа зэрэг нь бүгд таалагдсан. Би бээр хичнээн busy, хичээл ном амаргүй байгаа ч бүх юм ок. Би хөлбөмбөгт дуртай, үүнд цаг зав зориулж чадна, би энэ багийн нэг хэсэг болмоор байна...

Өдийг хүртэл хөлбөмбөгөө хаялгүй өшиглөж явж байхгүй яавдаа гэж хальт харамсах сэтгэгдэл төрж л байна. Гэхдээ яахав өнгөрсөн хугацаа хий дэмий өнгөрөөгүй, би багт нэгэнт тоогдсон одоо л хичээе.. Харин намайг талбайн зах руу тоглуулж байгаа тул маргааш дэлхий сөнөх гэж байгаа гүйх шаардлага гарах байх. Тамхи гээч зүйлээс бүр мөсөн татгалзаж, стаминагаа сайжруулах нь нэн тэргүүний зорилго. Дасгалжуулагчийн зааснаар би зүүн захын хамгаалагч, гэхдээ түүний хүслээр бол би left wing back буюу илүү урагшаа цөмөрч довтолгоо дэмжүүлэн, довтлогч нарыг хөндлөн кроосоор хангалттай хангаж өгөх, хэрэгтэй үед 16-ийн шугам руу орж хаалга руу цохилт хийх үүрэгтэй. Тоглогч дээр авч үзвэл Baines, Cole нарын стилл.. Маш их гүйсэн өдрөө бол орой гэртээ ирээд шууд нам. Бусад үед бол харин ч нэг эсрэгээрээ. 3 цаг хүртэл унтанаа гэж гонж. Клуб дээр арилжааныхаа прогнозыг хэлэлцсээр байтал 12 цаг болчихно. Гэртээ ирээд хоолоо идчихээр шөнөжин ходоод ажиллаад юун нойр хүрэх манатай, босч ирээл комоо асаана даа. Яг одоо би үүнийг бичиж байхдаа хүртэл ийм байдалтай байнаа хө. Сүүлийн үед яг нэг ийм темпэнд ороод сүүлдээ хүн дасдаг юм байнашдээ. Шөнийн цагаар тэгээд зүгээр суухгүй хичээл хийж, код модоо хальт бичнэ, заримдаа тест бөглөдөг. Угаасаа ч тэгээд энэнээс өөр үүнийг оролдох цаг олддоггүйгээс хойно. Би дээхэн талд форексийн тухай хальт дурдсан. Тиймээ Түвшээ бид 2 эргээд ирсэн!! Энэ түүхийг эхнээс нь гоё бичих гээд оролдоё л доо..


Саяхныг хүртэл Түвшөө бид 2 хичээлдээ явдгаараа явж, ажил амьдрал цэгцрээд овоо дорвитойхон шиг амьдарч байлаа. Нэг өдөр сургууль дээрээ Нанзаагийн кабинетэд орой жаал сууж хэдэн бодлого бодчихоод Түвшөөтэй автобусны буудал руу алхаж явахдаа өнгөрсөн арилжааны амьдралаа хүүрнэлдэв. Форексоос муриад хэдийнээ 2 сар болжээ. Иймэрхүү маягаар ор сураггүй алга болох муухай, энэ долоо хоногоос клуб орж сонин сайхантай танилцаж улсуудтай нэг уулзая хэмээн тохиров. Хуучны танил эгч агаа нар ч та 2 яачваа нэг үзэгдээчээ энээ тэрээ гээл байлаа. Мэдсэн ч юм шиг маргааш нь захирал утасдав: Та хэд ир !!

Си-гийн шалгалтаа өгчихөөд оройхон тийшээ яваад очлоо. 2 сар гаран уулзалдаагүй мэнд ус мэдэлцэж арилжаа энээ тэрээ хэрхэн байна буу хална мэдээж. Бидэнд удахгүй эхлэх нэгэн арилжааны тэмцээний талаар танилцуулав. Клубээс зохион байгуулж буй энэ тэмцээн 4-р сарын 1-нд цонхоо нээх ба 5-р сарын 1 хүртэл нэг сарын хугацаанд 300 ногооныг өсгөсөөр 3600 болгосон бол ялалт байгуулж тэмцээнд түрүүлсэнд тооцох нөхцөлтэй. Энд тэндээс улсууд оролцож буй их өргөн хүрээг хамарсан тэмцээн бөгөөд багаар ажиллана. Нэг баг 3 хүнтэй. Хүсвэл ганцаараа баг бүрдүүлээд орж ч болно. Түрүүлсэн тохиолдолд avafx-ийн Монгол дахь салбарт ажиллах 30 брокерийн нэгээр сонгогдох учиртай. Мэдээж арилжааны тэмцээн тул форексийн голлох мажорууд болох Америк Доллар, Британи Паунд, Жапан Иен, Евро зэрэг хослолууд дээр нэмэгдээд Алт, Мөнгө, Түүхий нефьт болон Насдак, ЭсПи 500, Доу Жонс нарын хувьцааны индекс дээр арилжаа хийгдэнэ. Тэмцээний журмыг ерөнхийд нь танилцуулсны дараа бид 2-г энэ тэмцээнд миний анхны шавь нар гэдэг утгаараа оролцох ёстой хэмээн тулган шаардах, ухуулан сурталчлах 2-ын голд утга санаатай зүйлсийг ярьж байлаа. Тэгснээ цаанаас хоосон цас үзэгний хамт ширээн дээр тавин "Энэ цаасан дээр танайхаас хэдэн хүн оролцох боломжтой тэр бүх хүний нэрс утасны дугаарыг бичээд ард нь хэдэн төгрөгний санхүүгийн боломж гаргаж чадахаа байна тэрийгээ бич" гэлээ. Үүдэнд хэдүүлээ зогсож хуралдваж хэлэлцвэл тэмцээн ерөнхийдөө боломжийн, үзээд алдахад гэмгүй мэт санагдана. Өнгөрсөн оны намар анх үүнд элсэж байсан Пүүжээ, Ганбо, Мөрөн, Шагж гэх мэт АяТи группын анхлан суралцагчидаас Ууганаа, Мөрөн, Мө нар л татгалзаж буйгаа мэдэгдэв. Гэвч яг үнэндээ бидний хэн нь ч "надаас тэдэн цаас гарах боломжтой" гэж хоншоортой дуугарч чадахгүй байлаа. Ямар аав ээжээсээ нүүрээ улалзуулаад нэхэлтэй биш. За тэгээд арилжаа энээ тэрээ гээд ярьвал өөдөөс үхсэн элэнцэгний чинь брокер, луйвардуулах гэж байгаан, наад чинь сүлжээ юм биш биз гэх зэргийн юм ярих байсан.. Иймд захиралд бид хэд үүнд оролцох сонирхол байвч бид насанд хүрээгүй 1-р курсийн оюутнууд, санхүүгийн боломж гэхэд бас л хэцүү байна даа хэмээн үнэн учраа мэдэгдэв. Манай захирал ч угаасаа шулуухан, хээгүй сайхан эр маргааш тэдэн цагт хүрээд ир л гэлээ. Түүний дараачийн өдөр болзсон цагтаа бид 2 яваад очтол урд минь 2 хуудас цааснаас бүрдсэн гэрээний хуудас. Мэдээж бид 2 сохор зоос ч үгүй, тийм болохоор тэмцээнд оролцох санхүүгийн эх үүсвэр болох 300 ногооныг зээл хэлбэрээр олгоод түүнийгээ цааш нь юм болгох ерөнхий чиг хандлагатай гэрээ байлаа. Дээр хэлсэнчлэн нэг баг 3 хүнтэй байх ба бид 2 нэг нөхөртэй баг бүрдүүлэх ба тэр нөхөр нь бид хоёрын тэмцээнд оролцох 300 ногооны спонсор болж таарна. Гэрээнд хамгийн аймшигтай нь гэвэл “Захиалгыг зөвхөн зээлдэгч тал хийнэ”. Базаад ухвал: ерөнхийдөө 300 цаасны тоглоомонд тогло. Харин жижи болвол өөрснөө хариуцлага, үйл лайгаа хүлээцгээ!!.. Урьд өмнө ийм айхтар зүйлтэй учирч байгаагүйгээ ч хэлэхүү, гарын үсэг зурна гэхээс айсан. Цаг сайхан байхад өдрийн дотор 100 цаас босгоод зоригтойгоор форекс рүү дайрдаг байсан ч энэ тоглоом арай л аймшигтай, эрсдэлтэй. Бид 2-н хэн нь ч энэ талаар аав ээждээ дуулгах эрхгүй. Өөрийнхөө амьдралыг өөрснөө шийдэх сонголт.. Түвшээ хэлсэн нь “Би одоо насанд ч хүрээгүй байж ийм айхтар юманд гарын үсэг зурж болж байнуу гүүюүү, захиралаа жоохон уян хатан гэрээ хийе, арай зөөллөе.. ”. Захирал ч ок гэлээ. Маргааш нь товлосон цагтаа очиход захирал ирээгүй. Агаа эгээ нар та 2 ямар баг босгож орох гэж байна,, орооч, бариач хэмээн ятгана. Ганц нэг улсууд ороод дэмийдээ хэмээн анхааруулга маягийн ч юм хэлж байлаа. Дунд нь бүр тээнэгэлзэж орхив. Бид 2 ямар илүүдээ гарсан 300 ногоонтой биш, хичээл номгүй ажилгүй гэртээ хэвтэж байгаа ч бас биш, цаг нь ирэхээр арилжаандаа эргээд ирэх талаар өмнө нь дурсаж байсан. Тиймдээ ч манай хэд толгой сэгсэрч гэрийн зүг зугтааж Түвшээ бид 2 л үлдэв. Гэвч заавал муу талаас нь харах албагүй л дээ. Үнэндээ захирал бид 2-т нилээн итгэл найдвар тээдэг, сайн шавь нарын нэг. Бид аятигийнх болохоор хаашдаа хамтдаа форексийн робот программчлах зорилготой учир биднээс тийм амар хагацахыг ч хүсээгүй. Бүр зорьж утасдаж, тэмцээнд ороочээ хэмээн хэлж байгаа нь баярлууштай. Бид 2 сайн талаас нь ч зөндөө ухаж ярилцсан. 300 доллар гэдэг чинь том хөшүүрэг, зөв ажиллавал хэдэн бор юм маань дороо л цасан бөмбөг шиг зузаараад ирнэ.Маржины 5 хувиас давсан захиалга хийхгүй дүрэмтэй тул шатахгүй байх магадлал 95 проценттэй. Алийн болгон айж хульчийхав, заримаас нь хааяа ч гэсэн давж дуугаръя. Хойшид ихийг хийх зорилготой юм чинь нэг том юм эхлүүлсэн нь зөв. Жижиг чулуугаар том чулуу түлхэнэ гэдэг шүү дээ. Энэ бол амьдрал биш, том туршлага болж үлдэнэ. За тэгээд заавал 3600 болгох албагүй ч тэмцээн өндөрлөхөд тусдаа бие даах хэмжээнд хүртэл баланс маань өсч болно шд. Үнэндээ энэ л бид 2-ын хүсч байсан зүйл. Ганц хоёр ах нарын хэлснээр “айвал бүү хий, ороод хэрэггүй шд” гэж байсан нь ч бид 2-г эцсийн шийдээ гаргахад нөлөөлсөн. Эцсийн шийд нь юу вэ гэвэл “Юу ч гэсэн 2-лаа ороод үзье, хамтрагч ок байвал үнэндээ айгаад байх юм алга, үзээд алдая”. Бурхны аврал, захиралын танилцуулсан хүн бид 2-н хүсч байснаас ч илүү. Шууд л ний нуугүй ярилцсан, 2 тал бие биедээ таалагдсан, зорилго нэгдсэн, хараал идсэн тэмцээнд оролцохоор болсон. Одоо бид 3 арилжааны нэг TEAM болсон. 3-лаа ярилцана, захиалгаа хийнэ, ашгаа авна. Багийн маань нэр “60 градус”. Зөв гурвалжны оройн өнцөг хэд байдаг билээ. Тэмцээний дээд цэг 3600, түүнээс квадрат язгуур авсан ч гэсэн ёндоотой. Багийнхаа талаар содон зүйлс, арилжааны явц хэр байгааг дараа бичиж оруулъя даа.

Арилжааны график хараагүй 2 сар болсон Түвшээ мань 2 аль аль нь төсөөрчихсөн нь илт харагдаж байна. Бид 2 нэгэнт арилжаанд татагдан орсон, ахын сэтгэлийг бодсон чиг л тэр, захирлын урилгыг бодсон чиг л тэр бид байдгаа дайчлан чармайх ёстой. Энэ их юмны хажуугаар арилжааны хичээлүүдээ эхнээс нь үзэж байна, нэмэлт юм ч чадахаараа судалж байх. Бидний арилжаа муугүй амжилттай өдрийн .. гаран ногооны цэвэр ашиг хийж байгаа боловч манай ах мань 2-той уулзахаас өмнө евро-иен дээр 2 чанга захиалга хийж орхисон нь амжилтаа дарах сөрөг үзүүлэлт болж байна. Захиралтай зөвшилцөн зохих арга хэмжээг авч дансаа эрх чөлөөтэй болгосны дараа баг маань 100%-аар ажиллах болно. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн байдал тогтворжихгүй байна. Алт өдөр болгон бүх цаг үеийн шинэ рекорд амжилт тогтоож байна. Ийм агуу түүхтэй химийн элементны бүх цаг үеийн хуудсыг өдөр бүр шинээр эргүүлж байгаа бид нэг бодлын их азтай арилжаачид юм шиг. Алт ч гэлтгүй Америкийн топ 100 компанийн индекс НАСДАК мөн бүх цаг үеийн дээд рекордыг шинэчилсэн, S&P 500-н индекс, Dow Jones, Crude Oil, GBP-USD-ын хослол нар 2008 оны хямралаас хойших дээд цэг дээрээ хүрлээ. Мөнгө 79 оноос хойш тохиож буй дээд цэг, Apple брендийн хувьцаа бүх цаг үеийн дээд цэг, Австрали доллар сүүлийн 30 жилийн дээд цэг, Швейцар франк сүүлийн 10 жилийн доод цэг гэх мэт янзын бүрийн амжилтууд компютерийн дэлгэцэн дээр зурайж байна. Мөн Японд гарсан хямралтай үүдэн тухайн үед Никкейгийн хувьцааны үнэ болон Иен навс унаж байгаад эргээд суга өссөөр анх байсан цэгээ хүртэл давж орхилоо. Иймэрхүү байдал нь бага гарын арилжаачид бидэнд техник шинжилгээний прогноз хийхэд хүндрэлтэй болгож үүнтэй уялдаад захиалга хийхэд эрсдэлтэй болгож байх ч нөгөө талаар брокер гэдэг утгаараа илүү ихээр туршлагажиж, шат ахиулах шалгуур мэт.

Энэ тэмцээнд нэгэнт оролцсоных багийнхаа хамтаар амжилт гаргамаар байна, улам ихээр туршлагажмаар байна. Ур чадвар тийм хангалттай биш ч нэг баг гэсэн сэтгэл, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл байхад энэ боломжгүй зүйл биш юм шиг. Хар цагаан хэл ам, зөн совингийн хүчин зүйлсийг ах маань хариуцаад явчихна 2 дүү энэ тал дээр тайван байж болно гэсэн. Иймэрхүү арилжааны сэтгэлзүй өмнө нь бид 2-т яалт ч гүй дутдаг байлаа шд. Одоо бол дутуу зүйл алга, шантралгүйгээр зөвхөн урагшаа !!


ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx


Надад хайртай хүн бий. Түүнтэй уулзаагүй хоног бүрийг тоолон хүлээж, учирсан хэрнээ учраагүй түүн дээрээ сарнай бариад очих мөчийг төсөөлсөөр. Удахгүй ээ, удахгүй, энэ бүх зүйлс төд удалгүй дуусна. Итгэл, Найдвар, Хүлээлт.. энэ 3 үгэнд л итгэж, найдаж мөн хүлээж сууна..

2011.04.07 - 03:14

Цааш нь унчих юмсан...

Tuesday

gereenuud


Надад яг одоо минийх болон Бобынх байна. Энэ 2-г юун түрүүнд тавьчихъя. Бусад нь эссегээ өөрсдөө нийтлэх юмуу эсвэл аүторууддаа өгөөрэй...

hey hey

З. Боб

“Амьдрал бол хүссэннээ идэж болох зоогийн газар” гэсэн сайхан зүйрлэлээр энэхүү эссегээ эхэлж таны мэлмийд толилуулъя.
Яагаад амьдралд нэг нь ерөнхийлөгч, нэг нь эрдэмтэн аль эсвэл нэг нь архичин, нэг нь хулгайч болдог юм бэ. Бүгд л нүцгэн ирээд нүцгэн буцдаг биш үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Миний бодлоор амжилтанд хүрсэн хүмүүсийн бусдаас ялгагдах хамгийн гол ялгаа бол өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадсанд байдаг болов уу. Хана ширтэн зүгээр гиюүрч сууж байхад нь тэнгэрээс амжилт нисээд ирнэ гэж байхгүй шүү дээ. Намайг бага байхад гэрийнхэн маань <“зах зээлийн” ухаантай хүүхэд шүү, наймаа хийвэл ч гайгүй сайн хийчихнэ дээ миний хүү> гэдэг байж билээ. Өглөө босоод л ээжтэйгээ хамт тортоо зарахаар “Меркури” дэх лангуу руугаа явж ээжийн эзгүйд ажлаа шаггүй сайн хийчихдэг байсан ба гэрийнхээ хүнсний зүйлийг бяцхан хүү нь цуглуулдаг байсан болoхоор хүүдээ урам хайрласан хэрэг байх. Энэ цаг үеэс би сэтгэл зүрхэндээ нэгийг мөрөөдөж ирсэн. Мэдээж бүтэх эсэх нь тодорхой биш ч сайн бизнесмен, улс орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулах сайн эдийн засагч болно доо гэж бодох болсон юм. Эдийн засгийн удирдлагын ухааны салбарт Ази тивээс анхны Нобелийн шагнал хүртсэн Солонгосын алдарт ДЭҮ компанийн захирал Ким Ү Жүн <Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна> номондоо “Миний бага нас их ядуу зүдүү байсан. Би шөнө дөл хүртэл номын санд сууж, шөнийн тэнгэрийг ширтэн ажихад давжаахан цээжийг минь дүүргэдэг байсан мундаг бизнесмен болно гэсэн мөрөөдөмтгий дэврүүн сэтгэлээ одоо хир би мартдаггүй юм. Би хэзээ ч шантарч байгаагүй ...” гэсэн байдаг. Энэ бизнесмен шиг болохын тулд өөрийгөө сонсож, өөрийгөө удирдаж, өөрийгөө ялан дийлж амжилт гаргах нь миний нэн тэргүүний зорилго юм. Хэзээ нэг өдөр уншигч та Монгол брендийн зурагт үзэж, Монгол брендийн гар утсаар ярьж, таны амьдрал дэлхийд танигдсан Монгол брендтэй салшгүй холбоотой болох үе ирнэ гэдэгт итгээрэй. Уйгагүй суралцаж байж өсч хөгжинө, биеэ тоож эхэлвэл өсч урагшлах зогсож, хөгжих бололцоогоо алдана. Эргэн тойрноосоо нөлөөлж буй дохио сануулгыг сэтгэл зүрхнээсээ мэдэрч өөрийгөө чамлан идэвхийлэн суралцах болно оо. Анхаарал тавин уншсанд баярлалаа.

Хүндэтгэсэн З.Боб

хххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Жий

Мастерплан

Цаг агаар аажмаар дулааран хавар цаг айлчилж байгаль дэлхий өнгөө сольж байна... Номон дээрээс ингэж бичигдсэн хэсгийг уншмагц урин дулаан цагийг дотроо төсөөлөн, бүлээн салхи үлээж, шинэхэн ногоо үнэртэх шиг л болдог. Гэвч хаврын улирлыг зарим оюутан сурагчдын нүдээр харахад ачаалалтай өдөр хоногууд, дараалсан олон шалгалт шүүлгүүд, ядаргаанд орох гэх зэрэг мэдрэмжүүд төрдөг байх. Би тэдэнтэй адил хавар цагийг ингэж төсөөлдөг болоод 10 жил болж байна. Сурагч насны минь хувьд энэ миний эцсийн хавар. Амьдралын их далайд далбаагаа намируулан гарахад нэг алхам ойртож буй нь энэ билээ. Бүх шинжлэх ухааны хаан нь математик гэдэг. Миний өдий хүртэлх амьдрал энэ шинжлэх ухаантай нягт холбоотой. Багаас математикт дуртай байсан бөгөөд 4-р анги төгсөх жилдээ Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуульд шалгалт өгч элсэн ороод Нармандах багшийн гар дээр ирсэн нь уг шинжлэх ухааныг илүү гүнзгий судлахад том түлхэц болсон гэж үздэг. Би энэ “уяач” багшийн олимпиадад уяж уралдуулдаг гарын 10 “морьд”-ын нэг. Багаасаа уралдаан тэмцээнүүдэд байнга оролцож амжилт гаргаж байсан минь миний ирээдүйн амьдралд чухал хувь нэмэр болно гэж манайх гэр бүлээрээ боддог. Математикийн шинжлэх ухааныг судалснаар хүн цэгцтэй зөв бөгөөд задгай сэтгэх чадвартай болдог ба дөлгөөн тайван, юмыг хийхээс өмнө боддогт сургадаг. Өмнө жил монголоосоо шалгаран Казахстан улсад зохиогддог олон улсын олимпиадад оролцох боломжтой байсан ч тухайн үед дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж, санхүүгээр ивээн тэтгэх байгууллага олдоогүйн улмаас явж чадаагүй. Харин энэ оны эхэнд бүх зүйл бүрдэж эх орноо төлөөлөн энэ олимпиадад амжилттай оролцоод ирсэн минь надад олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Бусад улс орны үеийн хүүхдүүдтэй харьцаж найзлан, нөхөрлөхөд үнэхээр сайхан байсан ба газар үзэж олон ч сайхан зүйл харсан. Алдарт Ейффелийн цамхгийг гадныхан хараад уулга алдан шагшин магтаж байхад Монгол хүн тэрийг хараад “Төмөр нь байвал хийчих л юм байна шүү дээ” гэж боддог шиг ямар ч гоё сайхан зүйл харсан эх оронтойгоо харьцуулж, эх оронд маань яагаад ийм зүйл байлгаж болохгүй гэж хэмээн боддог нь Монгол хүний гэм биш зан гэлтэй. Казахстан улс манай оронд зарагдаж буй өндөр үнэтэй түлшний асуудлыг шийдэж чадах мэт санагдсан бөгөөд нөгөө талаас тэд Монгол малын сүү, мах зэргээр дутагдаж байгаа мэт. Тэнд байх хугацаанд хэдийн ядуу ч Монгол хүн, Монгол ухаан, Монгол сэтгэхүй дэлхийн хаана ч гологддогүй гэдгийг ойлгосон. Уламжлалт нүүдэлчин соёл, ёс заншил, дэлхийн хаа ч байхгүй байгалийн үзэсгэлэнт сайхан газар нутгаа чадах ядахаараа зүтгэн 21-р зууныг хүртэл бүрэн бүтнээр нь авч үлдсэнээрээ өөрийн ард түмнээр бахархах хэрэгтэйгээ тэндээс л мэдсэн. Эдийн засаг, мөнгө бол хийж болдог зүйл. Харин байгаль, эрүүл орчинг?
“Өнөөгийн монголын шинэ үеийн залуус гадаадад өөрсдийгөө Монгол гэхээс ичиж байна. Хүн ядуугаасаа бус тэнэгээсээ ичих ёстой” хэмээн дэлхийг тойрон аялдаг Монгол залуу хэлсэн байдаг. Түүний аян замын тэмдэглэл, үзэл бодлыг унших тоолондоо “мундаг залуу шүү” хэмээн бодож хэзээ нэгэн цагт энэ залуу шиг олон улс орнуудаар аялж эх орноо сурталчлахын зэрэгцээ, гадны соёлыг ч гэсэн мэдэж аван эх орондоо таниулж дэлхийг монголтой холбох жижигхэн ч гэсэн нэг гүүр нь байхсан гэж мөрөөддөг. Даяаршиж байгаа энэ нийгэмд хэзээ нэгэн цагт ааваараа “Миний хүү, Монголын хүү бас дэлхийн хүү болжээ” гэж хэлүүлэх цаг ирнэ гэдэгт би итгэж явдгаа нуух юун. Юу юунаас түрүүнд эцэг эх хоёр минь намайг сургуулиа амжилттай төгсөж, их сургуульд суралцан сайн ажил мэргэжилтэй болж, сайхан амьдрахыг хүсэж байгаа нь эргэлзээгүй. Гэвч сайхан амьдрал гэж яг юу юм бэ? гэсэн асуудал гарч ирнэ. Хүн нэг л амьдардаг. Өглөө бүрийг жаргалтайгаар угтан, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь энэ мөн чанарт дөхөж очих болов уу. Тийм байхын тулд мэргэжлээ зөв сонгох ч нөлөөлнө гэж хүмүүс ярьдаг. Үнэний ортой. Маш олон сонголттой хаалгануудаас би нэгийг л сонгон татах учиртай бөгөөд ямар хаалганы цаана намайг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Томоохон нийгмийн зүтгэлтнүүдийн “Хэрхэн мэргэжлээ зөв сонгох вэ?” хэмээх лекцүүдэд сууж байхад ерөнхийдөө нэг л агуулгатай зүйл ярьж байсан. Өөрийн сонирхолтой хийхийг хүсдэг зүйл, өөрийн яг одоо чаддаг зүйл зэрэг зүйлсээ огтлолцуулаад тэндээсээ нэгэн үр дүнд хүргэх гэсэн. Би хөлбөмбөг сонирхдог тоглох дуртай, математик, физикт сонирхолтой бас хөгжим тоглох, дуу бичих дуртай. Амьдралын ухаанд суралцаж эхлээгүй байхдаа өндөр цалинтай мэргэжлийн хөлбөмбөгч болно гэж боддог байсан нь бараг бөмбөг өшиглөх дуртай хүүхэд бүрийн хийсвэр мөрөөдөл байх. Харин хөгжим тоглох мөрөөдлөө одоог хүртэл гээгээгүй л явна. Ирээдүйд сонгосон мэргэжлийнхээ хажуугаар олон сайхан аялгуу дуу бичнэ гэсэн зорилготой. Мөн сонирхолдоо тулгуурлан энд тэндхийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хичээн, гадаадад суралцаж сайн боловсрол эзэмшээд, шинэ үеийн сэхээтэн залуустайгаа нэгдэн Монгол орны төлөө хамтран ажиллах болно гэж боддог. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Одоо би ирээдүйн сайхан амьдралын төлөөх “Мастерплан”-аа бичиж сууна. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өөрийн гэсэн “Мастерплан”-тай гэдгийг би мэднэ. “Мастерплан” гэдэг нэртэй дууг ч би сонсох дуртай. Надад өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго бий. Гагцхүү түүнийг хөдөлгөх бага зэрэг хүч надад хэрэгтэй бөгөөд түүнийхээ төлөө тууштай тэмүүлэх арга ухаанд суралцаж байна.

Хүндэтгэсэн Жий

ххххххххххххххххххххххххххххххххххххххххххх



Цааш нь унчих юмсан...

Thursday

Үхэл ба амьдралын зааг

Үнэн худал 2-ын хооронд 4 хуруу байдаг бол үхэл амьдрал 2-ын хооронд хэдэн хуруу байдгийг тоолоход нэг их хэцүү биш. Энэ мэдээж арилжаачид болон агаараар нисэгчдийн дунд байдаг үг. Өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй, эцэг эхээсээ хараат бус амьдардаг болчих юмсан гэж миний үеийн хүн бүр л бодож явдаг байх. Би ч тэдний нэг.





Нас нэмэхийн хажуугаар бидний гарлага ч ихэсч энд тэнд өр зээлний асуудал байн байн гарч ирдэг нь нууц биш. Өнгөрсөн зун Суурьтай хамт Витафит үйлдвэр дээр хэсэг хугацаанд ажиллаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Зуны цагт зүгээр суухаар тэнд хөлсөө гоожуулаад гарч ирсэн цалингаараа үр дүнтэй зүйл хийвэл яахав дажгүй л юм билээ. Бие бялдрын хувьд ч.. Харин тэндээс өөр ажлын байр байхгүй оройд нэгнийгээ отож ганц нэг шил юм тойруулдаг хулгаруудын хувьд энэ нь яавч амьдралын баталгаа биш ээ. Цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний дунд амьдрахад урагшлах вариант нэг их хувь байхгүй л болуу. Зөвхөн өнөөдөр маргаашаа харж амьдарна гэсэн үг л дээ. Юу гэх гээд байнаа гэвэл сурч байгаа мэрэгжилдээ бид эзэн нь болж баталгаатай амьдралын замыг эртхэн засч аваарай л гэж хэлэх гээд байгаан.

Нийтлэлийн гол хэсэг рүүгээ оръё. Би бээр шинэ сургуульд шинэ нөхдийн хамт шинэ бизнест татагдан орсон гэдгийг ч та бүхэн мэдэж байгаа. Харгис хэрцгийгээрээ алдартай, мөн өгөөмөр баянаараа ч цуутай Форексийн арилжаа. Энэ бизнест чаддаг хоншоортой нь хүссэн хэмжээгээрээ хүүдийлдэг. Энэ бүхэн нэг л бэлэн юм шиг санагдаад <Мань наад бизнест чинь хүч үзье аа> гээд сонирхоод байсан улсууд энэ нийтлэлийг унших нь зөв байх. Чи энэ зах дээрээс мөнгөө 100%, 1000% хувь өсгөж авахад тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ энэ бол маш их эрсдэлтэй юм. Хоромын дотор чи саятан, хоромын дотор чи гуйлагчин, хоромын дотор амьдрал чинь диваажин, хоромын дотор амьдрал чинь там болж болно. Үхэл амьдрал хоёрын хооронд хэдхээн хуруу бий. Өөрийгөө үнэхээр тамын хаалганы урд ирснээ мэдвэл юм юм л чиний толгойд бодогдоно. Үнэхээр их зүйлийг эргэцүүлж бодно. Эсрэгээрээ олон жил арилжаа хийсэн хүний хувьд бол энэ бүхэн нэг л дасал болсон юу ч болоогүй мэт сууж байх болуу гэж бодож байна. Ийм учраас миний бие, сэтгэлзүй энэ бизнест арай л балчир байна. Хараад байхад баавартай инээсэн том том агаа нар л энүүгээр оролдож харагдана. Миний мэдээгүй сураагүй техник болон суурь шинжилгээ, ашиглаж чадахгүй маш олон индикаторууд байгаа. Хичээлүүдээ эхнээс нь дахин сайн судалж бэлэн болсон цагтаа эргэн арилжаандаа эрч хүчтэйгээр орох болно. Мэдлэггүй туршлагагүйгээсээ болж л бүдэрсэн. Улмаар нэг бүдэрсэн бол 7 бүдэрнэ. Ингэснээр л Gamblers mind cycle-д орж байгаам даа. Чи покер тоглоод нэг алдана. Дараачийн удаа bet-ээ 2 дахин өсгөнө. Учир нь чи хожвол алдсанаа нөхнө. Гэвч чи ахиад хожигдоно, түүний дараагаар дахин bet-ээ 2 дахин өсгөнө гэх мэтчилэн хэдийгээр чи 1-л хожиход өмнөх бүх алдагдлаа нөхөх авч bet өсөхийн хэрээр чиний эрсдэл нэмэгдээд л байна. Сүйрлийн чинь гол учиг нь эрсдэлийн менежментээ зохьцуулж чадаагүйд оршино. Өмнө чи эрсдэлээ зохьцуулах арга тактик боловсруулсан байвч тамын хаалганы урд очсон чиний сэтгэлзүй түүнийгээ хэрэгжүүлэхэд ч ээдрээтэй. Эрсдлийг далайцаар нь давтамжаар нь буруулдаг замууд бий. Ийм учраас мэдлэгтэй, туршлагатай болох нь л чухал. Ийм скиллүүдийг хангалттай эзэмшээгүй арилжаачин форексийг тоглох биш форекс түүнээр тоглоно.



Бид 2-н хувьд 100$-н бялууг 500 хүртэл хөгжүүлээд бялууныхаа 4/5-г нь гаргаж иднэ гэсэн зорилготой байсан авч 400-ын босго даваад онколдсон. Тэнгэрээр нисэж явсан цаг саяхан даа. Сар хагасын хугацаад 100$-г 500$ хүртэл өсгөдөг хөрөнгө оруулалт нэг их олдоод байхгүй л боловуу. Эргээд харахад бид 2 азтай ч байж, зоригтой ч байж, бас ёндоогүй ч байж. Автобусны буудал дээр автобус удахгүй ирнэ гэж баттай хэлж чадахгүй. Гэвч буудал автобус хүлээж буй зорчигчид автобус удахгүй ирнэ гэж бодоод л хүлээж зогсдог билээ. Гэвч автобус ирээгүй. Ийм л юм болсийм даа. Клуб даяараа, захирал хүртэл нефт өснө 100-ийн босгыг давна хэмээн таамаглаж байсан ч эсрэгээрээ огцом уналт болох нь тэр. Хэн ч тэгж таамаглаж байсангүй, магадгүй бид буруу шинжилсэн байх. Дэлхийн нилээд хэдэн газарт болж буй үер, Хятадын эдийн засгийн бодлогын огцом шийдвэр, Арабуудын газрын тос олборлолтын тогтворгүй байдал зэргээс шалтгаалж ингэж уналт өгсөн гэж байгаа. Хэдэн ч хүний данс шатав даа. Эхний давалгаанд бид 2 тэсч үлдсэн ч, бүдэрсэн л юм чинь цаашдаа бүдэрсээр 2-р сарын 1-ий өглөө буюу дөнгөж сая түгшүүрийн дуу сонссон. Үнэндээ би энэ дууг сонсоод баярлав. Ингэж нэг энэ хараал идсэн нефтээс салж санаа амарлаа гэж юун түрүүн бодогдоно. Хүн шиг амьдрая даа. Өөрөө хямраастай, шөнөдөө бүтэн нойртой хонохгүй за тэгээд хичээл ном бол байхгүй ээ байхгүй. Сүүлдээ бүр өвчин ч тусч бариад. Уг нь би нэг охинд сайн юм байгааншд. Түүний царайг хараагүй, түүн рүү мэссэж бичээгүй хэд ч хоночив доо бүү мэд.

Итгэл найдвар сүүлийн мөчид бөхдөг гэдэг. Итгэл найдварыг сэтгэлийн дарамт гэж үзэж болох. Тэгэхээр сэтгэлийн дарамт ч сүүлийн мөчид бөхдөг байх нь.



Дээр дурьдсанчлан арилжаа таны амьдралын баталгаа бас л биш. Өөрийн гэсэн баталгаатай мэргэжил, амьдралын хажуугаар энэ зах зээл дээр тоглож мөнгөө тааваараа өсгөсөн нь дээр болуу гэж зөвлөмөөр байна. Арилжааны графикийн савалгаа хэрээс хэтэрч данс чинь чиний мэдлээс хөндийрсөн цагт тархинд минь Gott Mit Uns хэмээх үг л эргэлдэж байсан. Арилжааны графикийг шугамдаад сууж байдаг ноён GOD хоншоортой нэгэнд л хишиг буянаа хайрладаг.
Яг одоогоор би энэ бизнест хүч үзэхэд аль ч талаараа бэлэн биш гэдгээ мэдэрч байна. Про болсон цагт долларын судалтай асар том үнээ саах ажилдаа нөхдийн хамт ханцуй шамлан орно доо. Нийтлэлийн төгсгөлд энэ 3 сарын хугацаанд Форексийн зах зээлээс олж мэдсэн туршлага болон багш болон ах нарын зөвлөмж дүрмүүдийг нэгтгээд хүргэж байна.

-Юун түрүүн энэ зах зээлд орохын өмнө Чи үнэхээр арижаачин болох уу үгүй юу гэдгээ сайн бод. Хэрэв БОЛОХГҮЙ гэвэл чи өөрийн тайван сайхан амьдралдаа эргээд харьж болно. Харин ТИЙМ гэж сонговол буцаад хуучин амьдралдаа хэзээ ч очихгүйгээр таны худалдаачны амьдрал эхэлнэ. Өдөр, шөнө хэмээх ямар ч зааг үгүй болно.


- Арилжаанд орохдоо өөрийн алдаж болохуйц хэмжээнд оролц. Таны илүүдэл мөнгө өсвөл өсөг гэсэн сэтгэхгүйгээр. Мөн бас хүний мөнгөөр эсвэл зээр авч хэзээ ч бүү арилжаанд ор. Үүнийг хатуу анхааруулах нь зүйтэй.

- Шуна шуна бас дахин шуна. Шунал чамайг сүйрэлд хөтөлнө. Гэвч хүний шунал барагдашгүй. Өдөрт өөрийн олж болохуйц тодорхой хэмжээнд л ашигаа олоод ком-оо унтраа. Бага багаар ахидаг.

- Хүн алдах дургүй. Алдаж сурах сэтгэхүйд хангалттай сайн суралц. Тодорхой хэмжээний алдагдлыг хүлээхгүй бол тэрнээсээ эс юм болж мэднэ. Stop loss заавал тавьж бай. Stop loss-той үнэн ч байж, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй! Хэрэв та стоп лоссоо байнга өөрчилдөг бол илүү хүнд цохилтонд урт хугацаанд орно гэсэн үг. Хэрэв алдагдал чинь тийм ч бага биш байлаа ч хэрээс хэтрэхээс нь өмнө зоригтойгоор арилжаагаа хааж сур! Эргэж надад ашиг авчирна гэж бүү найд. Алдагдалыг доод түвшинд хааж, ашгийг дээд түвшинд хүртэл хадгалж сур.

- Итгэл зориггүй байгаа бол хэзээ ч бүү арилжаанд оролц! Маш том алдагдал хүлээсний дараа худалдаачдад айдас бий болдог. Айдас, шунал хоёр бол арилжаанд оролцож байгаа хүний хамгийн том дайсан байдаг. Айдас бол ашигт шууд нөлөөлж байдаг, шунал бол алдагдалд шууд нөлөөлдөг.

- Нэг арилжаанд нийт мөнгөний 1-5 хувийг л алдана гэж тооцож ор. Дараалж 20 алдахгүй гэсэн магадлал дээр тоглоно гэсэн үг. Дараалж 10 алдах тохиолдол энэ зах дээр байж болох л зүйл. Ашиг олох магадлал энэ зах дээр 50:50 хувь. Маржины 10 хувийг л ашиглах нь сонгодог арилжааны хөрөнгө оруулалт юм.

- Арилжааны зорилго, тактикгүйгээр хэзээ ч бүү арилжаанд ороорой. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл тооцоолсоноос хэт их маржин шаардагдах болно. Ингэснээр тооцоолол алдагдаж арилжааны panic-д орно.

- Мэдлэг бол хүч, тиймээс орчин үеийн бүх л мэдээллийг олж уншдаг, мэддэг байх ёстой. Энэ зах зээл бол тайван байдалтай байдаг бус асар их хөдөлгөөнд захирагдаж байдаг.

- Хэт хянамгай, хэт нарийлан арилжаа хийх нь ихэнхи тохиолдолд таны стоп лоссыг идэвхижүүлж арилжаа бүртээ алдагдал хүлээх болно. Тиймээс боломжтой стоп лосс тогтоож байх нь илүү ашигтай байдаг.

- Өөрөө өөртөө ажилла, өөрөө шинжил, өөрөө худалдаагаа хийж өөртөө ашгаа ав. Өөрийнхөөрөө мэдээг тайлж унш, бусдын тайлж уншсан зүйл буруу байж болно. Бусдын зөвлөснөөр ажиллах нь таныг самгардуулан алдагдал хүлээхэд хүргэдэг.

- Идэвхитэй цагуудаар бүү арилжаа хий. Лондон болон Нью-Ёоркын биржүүд ажиллаж байх үед л огцом шийдэвэрүүд гардаг. Ихэнхи томоохон худалдаачид, байгууллагууд мэдээний бус цагаар арилжаа хийдэг, ингэх нь тэдний эрсдлийг бууруулж байдаг.


- Хэрэв та стопоо 20-оор, ашгаа 40 тавьсан бол та ашиг авах магадлал 33%-тай байна гэсэн үг. Тиймээс зах зээлийн эрсдлийн магадлал дээр тогло.

- Хэрэв та худалдаа хийсэн байгаа бол хийгээгүй мэтээр бод. Ингэх нь та өөрийгөө сэтгэл зүйн хөөрлөөс хамгаалах нэг сайн арга болдог. Ингэж сэтгэхийн тулд дотоод сэтгэлдээ тайван байж, сэтгэлээ бүү хөдөлгө. Арилжаа хийсэн тохиолдолд таниас юу ч хамаарахгүй гэдгийг сана.

- Арилжаанд байх хугацаандаа эхнэр эсвэл найз охин хэн байдаг тэр бүгдээ март. Арилжааны сэтгэл зүйн судалгааны төслөөр батлагдсан зүйл юм гэсэн.


- Эцэст нь та арилжаанд алдсан бол зах зээл дээр л ялагдсан гэсэн үг. Сэтгэл зүйгээр ялагдаагүй гэдгийг санаарай.

Ихэхн худалдаачид дүрмээ зөрчсөнөөс болж алддаг. Дээрх дүрмүүд хэрэгтэй хүндээ асар чухал боловч хэрэггүй хүндээ бол шал дэмий. Эдгээр дүрмүүдийг нэг хараад юм уу, нэг уншаад мэдээд авна ч гэж байхгүй. Мэдлээ гэхэд цаг нь тулахаар хэрэгжүүлж чаддаггүй. Форексийн халуун тогоонд чанагдан байж л арилжаачин болно доо. Энэ бол өрсөлдөөнт бизнес биш. Мэдлэгтэй чадвартай улсуудаас юм суръя гэвэл тэд заагаад л өгнө. Амьдрал үргэлжилсээр байна. Хөрөнгө мөнгө тийм чухал биш хүн сэтгэлээрээ амьдардаг. Агуу их мєрєєдєлтэй, зорилгоосоо хэзээ ч бүү няцаарай.

Хvн юу тєсєєлж чадна тvvндээ л хvрч чаддаг.

Одоо Улаанбаатарт 8 цаг 8 минут болж нар мандаж байна. Өвлийн наймааны цонх 1 цаг 8 минутын өмнө хаагдсан байх нь. Хараал идсэн интернетийн кабелийг нефтэнд уурласандаа таслаад хаячихсан болохоор чухам юу юу болсныг мэдэхгүй л байна. Халуухан юм болсон байх даа. Нэг юм олж идээд унтая өө нойр хүрч байна.

Босч ирээд шинэ амьдралыг эхлүүлнэ ээ. Номын сан манд сууж мууж хичээл ном оо хийе, хөгжмөө тоглоё.. нэг хэсэгтээ арилжааны график харахгүй гэхээр л.. сайхаан сайхан

Цааш нь унчих юмсан...

Гуанзны охин..

Тэр үйл явдлуудаас хойш яг 1 жил өнгөрчээ. Сайхан газар,, Одоо бодоод байхад инээдтэй ч сайхан дурсамж л юм даа.






Гуанзны охин


Алуагийнхаа төрхийг би чинь
Анх гуанзанд харж билээ
Алматыд төрсөн аавын охин чамдаа
Аяс аясаар сэтгэл минь алдарчээ

Зүгээр л чамтай ярилцахыг хүснэ
Зүүд нойрондоо бас хайрлахыг ч би хүснэ
Зөв бурууг нь мэдэхгүй ээ Би эндээс явмааргүй байна
Зөөлөн харцанд чинь дурлажээ Би чамаа холдмооргүй байна

Хайртай гэдгийг Казакаар юу гэдгийг хэлээд өгөөч хайрт минь
Хагацмааргүй байна гэдгийг Монголоор юу гэдгийг шивнээд өгье чихэнд чинь
Хамаагүй ээ надад тэр Аллах тэнгэр чинь
Хуцах юм бол Будда Аллахад хайртай байсым хонгор минь..


З. Болор-Эрдэнэ -- 2010.01.18


Цааш нь унчих юмсан...

Wednesday

Нармандахын морьд буюу математикаар амьсгалсан он жилүүд - 2


Үргэлжлэл ... Өмнөхийг...


8-р ангид орлоо. Амьдрал үргэлжилсээр. Өнгөрсөн зун нь хөлбөмбөгийн дэлхийн аварга нтр болоод нэг их юм хийж шальсангүй. Бүрнээтэй нийлж Дота гээч юманд анх уусч донтон орж байснаа санадаг юм.

Их ч РС-дсэн дээ. Бас зуслан муслан дээр дурлалын паянг өрнүүлээгүй хүүхэд гэж манай ангид үлдээгүй байсан үе. Аргагүй дээ тэр үеэс л эсрэг хүйстнээ сохирхож эхэлсэн байдаг байх л даа. Тэрнээс өмнө бол цүнхтэй ном дэвтэр, хэдэн бодлогонууд өөр зүйгүй. 8-р сар өнгөрөөд Нармандахын дуудлагаар ОБ ирж ордог болов. Бас болоогүй ээ голорч голорч ацан шалаанд орсон цагт л дуртай дургүй ирж сууцгаадаг. Хөлбөмбөгийн дэлхийн аваргаас өмнө NBA гээч зүйлийг хальт сонирхож эхэлж байлаа шд. Ялангуяа өнгөрсөн хотын олимпиадаас хойш сэтгэл амарсан тул хичээл амартлаа РС-ний NBA Live 06 их тоглосоон. Бас зөндөө их бууддаг байлаа. Боб, Бүрнээ, Жий vs Пүрэв, Мо, Баяраа гэж цувралаар бууддаг байлаа. 7 тоглоно түрүүлж 4 хожсон нь аймар. Хаха. Алиа алиа юмнуудууд болдог байж дээ. Тэр цагт би НБА нойль зургаагийн хаан нь болж байсан. Ангидаа бол би шилдэг нь. Гадныхантай ангиа төлөөлж хичээл орохоос цагийн өмнө Game Arena гэж сайхан РС байсан. Тэнд ирж тоглодог байлаа. Б-ээс Олико 
(Батзоригт) аймар том бааж байгаад л нусаараа хожигдоно. Аз гэчээл дараа дахиж тоглоноо гэдэг байлаа. Ер нь Олико намайг юугар ч барсан түүх байхгүй дандаа том бааж байгаад л хожигддог.хаха. За энэ ч яахав бураад алга боллоо. Хичээл 9-р сарын 1-нд эхэлдгээрээ эхэлж эхний нэг сар ч яахав хичээл орж, ОБ гээч юм ордоггүй орсон ч суудаггүй байлаа. Ер нь жил болгоны эхний хэдэн ОБ – д суудаг хүн бараг байдаг байсымүү бүү мэд. Отгоо л суудаг байсан байх. Сүүлд Лувсан (Лувсандондов) орж ирээд......
Нэг өдөр “ОБ-д суудаггүй гэртээ юм хийхгүй муудаад байна” гэж Нармандахаас хэдэн үг ганц шанааны хамт авснаар төрхөмдөө оров. Хэдий гэртээ юм хийдэггүй ч гэрийн даалгавраа би ямагт цагт нь хийгээд л ангийхандаа хуулуулдаг байсан. Би тоотой хэдэн удаа л багшийн өгсөн зүйлсээс давуулан юм хийж байсан билээ... Зүгээр л Нармандахын өгсөн гэрийн даалгаврыг хийгээд байхад л чи олимпиадаас медал авч чадна гэж би хангалттай хэлж чадна.
Энэ жил олимпиадын бэлтгэлд хэдэн хүүхэд хасагдаж тэрний адил хэдэн хүүхэд нэмэгджээ. Баадай, Баяраа 2 Монтурк руу шалгалт өгөөд 1, 2 –оор гаран явж байсан. Явна л биз тэр хүүхдийн өөрийн л дур. Нармандах хойноос нь хэдэн тоогүй үг шидсэн дээ.Гэхдээ Баяраа бол яалт ч гүй манай ангийн грандуудын нэг байсан. ОБ – д нөгөө ангиас Маргад, Баяраа, Тэнгэр нар буюу сагсны хэд бараг тэр чигээрээ явдаг болов. Манай ангид Ундрах шилжин орж ирж ОБ-д суудаг болсон. Бек, Дашням 2 бас суудаг байлуу даа. Нээрэн Дашням 5-р ангиас ОБ-д байдаг байсан шүү дээ. Бас хэд хэдэн удаа энгэр ээ баярлуулж байсан юм аа.
Ийм мэтээр олимпиадууд эхнээсээ цувран манайх тэргүүн байраа хадгалсан хэвээр байлаа. Ө. Баттулгын гэж олимпиад хаа байсын тэр хол Хархорин захын тэнд болж байсан юм. Ёстой балай бодлогууд ирээд ядаж байхад хугацаа богинохон байсныг ч хэлэх үү. Цаг дуусахаас 20 мин өмнө огт оролдоогүй нэг бодлогоо шууд барьж аваад хэдэн юм бичцэн нь хүрэл медалийн материал хийсэн байсан. Хавк (Лхагвасүрэн) тэр үед толгойд байсан нэг тэнцэтгэл бишээ сийрүүлээд биччихсэн нь нэг бүтэн бодлого болж тасархай түрүүлэхэд хүргэсэн юм. Хавкын анхны алтан медал энэ бөлгөө. Нөгөө нэг мөнгөн медалыг МХ 
(Мөрөн) авч 11-р сургууль бүх медалы нь түүж тасархай гэдгээ дахин харууллаа. Нэг балай юм бас болж байсын тэр намар. Олон улсын хот хоорондын гэж олимпиад болов оо. Манай ангилал 9-р ангийхантай хамт өрсөлдөж байгаа тул 8-р ангийн бидний авсан оноог 4/3 –аар үржүүлж дүгнэх байлаа. Би хэдэн бодлого баараагүй бодож 12 оноо аваад 4/3 –аар үржүүлэгдэж 16 оноотой болно гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэгсэн Пүрэвээ “чамайг 16 оноо авах юм бол би чамайг бүтэн жил газар хөлий чинь тавиулалгүй үүрч явий гэдэг байгаа”. Яг дүн гарах мөчид хүснэгт дээр би 12 онооны бодолт хийсэн нь үнэн. Тэгсэн 4/3-аар үржүүлэлгүй 1.3 аар үржүүлцэн байдаг юмдаа. Тэгээд 12х1.3=15.6 оноотой байдын. Уур хүрмээр. Оноо нэмүүлэхгүй байж хамгаалий гэж оролтой биш. Хохь нь болж байгаам даа. Пүрэвээгээр бүтэн жил биш юмаа гэхэд бүтэн өдөр үрүүлэх байхгүй юу.
8-р ангид геометр, тэнцэтгэл биш гээч зүйлсийг жинхэнэ мэргэжлийн утгаар нь бодож эхлэв. Отгоо тэр үед геометрийн хаан байсан. Адъяасүрэнгийн номыг бие дааж бодож дуусгаснаар Мөнх-Од шилдэг нь болсон доо. Боб тэр үед геометр сайн хийх хэрэгтэй байна, геометртээ хангалтгүй байна гээд тэрийгээ түлхүү хийдэг болсон. Удалгүй шилдгүүдийн нэг болсоон. 8-р ангид Олимпиадад манайх бараг 100% түрүү авдаг болсон. Ихэнхдээ л Од түрүүлдэг. Тэр үеэс л Од гүйцэгдхээргүй болсон. Нэгэн олимпиад дээр Од нэг геометрээс бусад бүх бодлогы нь бодчихсон бөгөөд Отгоогийн бодсон тэр геометрийг бодлогоор солий гээд байхад мань хүн солиогүй билээ. Удалгүй Од тэр геометрээ бодож Отгоогоос гуйхгүй за гэж байгад түрүүлж байсан юм. Мань Отгоо тэгсэн уран бодолтын шагналыг нь авна гэж горьдчихсон явсан гэнэ лээ.
Дундговийн олимпиад мартчихсан байна шүү дээ ингэхэд. Тэр жилийн хамгийн анхны олимпиад Дундговьт Өлзийн нэрэмжит болно хэмээн уламжлал ёсоор олуулаа хөдөлцгөөлөө. Манай ангиас Бо 
(Болор-Эрдэнэ), Жий, Мо (Молор-Эрдэнэ), Хавк (Лхагвасүрэн), Пүрэв, Отгоо нар Одын хамт явж байсан. 7 хүүхэд бүгд медал авах юм биш нэг талаас ингэж олноороо явах дэмий. Нөгөө талаас олноороо гэрээс хол газар луу явна гэдэг олимпиадад орно гэдэг зүйлээс сайхан билээ. Тэр олимпиадаас Од (Мөнх-Од) мөнгө авсан ба Пүрэвээ маань хүрлээр энгэрээ цоолж анхны медалаа өлгийдөн авж байсан билээ. Алтаа харин нутгийн охинд алдцөөн. Түвдэнгийн Бор билүү аймар нэртэй охин. Үнэхээр сайн хүүхэд байна түрүүлэх нь аргагүй л гэж магтаад байсышд багш маань. Пүрэвээ тэр үед бөөн баяр болж билээ. Энэ хэдэн жил ОБ гэж явсны хэрэг юу билээ. Хамгийн гол нь ангийхаа бас өөр сургуулиудын олон грандуудтай өрсөлдөөд өөрийн толгойгоор тэднийг ялж медал шүүрч байгаа нь улам их үнэ цэнээр олдсон төмөр байсан болуу. Хожим 48-р сургуулийн олимпиадад хүрлээ ихэрлүүлж байсан удаатай. Тэрэнд нь харин Олико (Батзоригт) түрүүлж байсан санагдана.
Манай сургуулийн олимпиад боллоо. Доор нэг жижүүр өвгөн байдаг байсан нь Хавкийн (Лхагвасүрэн) гал хам. Танилцсан түүх ийм. Олимпиадын дараа өвгөн хавкаас ямар бодов гэхэд мань хүн “Алт өө, алт” гэж хээв нэг хариулж байсан гэдэг. Гэтэл маргааш нь хүрч ирээд дүнгээ хартал Лхагвасүрэн нээрэн алт. Өвгөн ямар овоо жижкэн шар вэ хэмээн бодож байсан байх. Тэр өвгөн биднийг сургуулийн гадаа хөлбөмбөг тоглож байхад ерөөс хөөж барьдаггүй байсан билээ. Учир нь тэр Хавкийн гал хам.
Гётегийн олимпиад гэж юм болдог байсан бөгөөд охидуудын олимпиад гэдэг нэртэй. Учир нь муухай бичсэн байвал тэрийг нь нойллочихдог газар. Нэг хүүхдийн бичгий нь гаргаагүй гээд 0-ллосон. Дараа нь орж хамгаалаад медалт байран дээр шалгарч байсан. Би ч бас гайгүй биччихдэг байсан тул ямар нэг асуудал тулгараагүй медал авч байсан. Би цэвэрхэн бичдэг ч Бобыгоо (Болор-Эрдэнэ) амжихгүй. Улмаар тэр олимпиад Соёл гэнүү манай сургуулийн В бүлгийн нэг охин түрүүлж Ноовко (Норовсүрэн) маань 2-т орж байсан юмдаг. Охидуудын олимпиад аа гэж..............
Өвлөөс Болорын шахалт шаардлагаар бэлтгэлээ эрчимжүүлж байсан юм. Он гарч дүүргийн олимпиад боллоо. Боб (Болор-Эрдэнэ) бид хоёр 4 бодлого бодсон байсан ч би тайлбар дутуу бичиж медалт байрнаас хойшилж байлаа. Олимпиадын дараа “чи бид 2 алт, мөнгө дээр байвал ч ...“ хэмээн ярьж байсан ч бүтсэнгүй. Боб түрүүлдгээрээ түрүүлээд багшдаа нэг үнсүүлчихээд гэр лүүгээ гүйж байсан. мөнгө нь 1-ийн Энжа орж хүрэл медалий нь Од (Мөнх-Од) авж байсан. Би болохоор яг 4-т. Зиа тэгээд олимпиадууд 7 хоног бүр болдгоороо болсоор л байлаа. Ихэнхдээ Од түрүүлдэг. Болор болхоор хааяа нэг мөнгө хүрэл цохьчихдог байв. Гэхдээ тэр үед яалт ч гүй манай 2 шилдэг нь Болор, Од 2 байсан юм аа.
Зарим уралдаанд эхний 10 байранд 8 ширхэг 11-р сургууль байна гэж бодхоор үнэндээ баавартай. Улмаар үе болгондоо шилдэг байлгадаг 1-р сургууль 8-р анги болохоо байлаа гээд анхааралдаа авсан гэсэн мэдээ дуулдаж байсан. Үнэндээ 8-р ангиас бусад ангилалд 1-р сургууль бараг л топ нь байсан. Дээд ангид Олонлогийн Энхзаяа гэж алдаатай нөхөр байсан. Тэрэнтэй алалцдаг нь 1-ийн Зоригоо. Тэрний дээр 1-ийн Бяамбажав, Тэмүгэ тэргүүтэй домогт нөхдүүд байсан. Түүний дээр Олонлогийн Сумъяа хаанчилж байлаа. Доод 2 ангид 1-р сургууль асуудалгүй хаанчилж байсан. Анх-Эрдэнэ гэж нөхөр төгсөн явснаас хойш 11-р сургууль 8-р ангиас өөр нэр төргүй болжээ. Яг доод талын ангид хэдэн сурагч байсныг эс тооцвол.
Хотын өмнө Их-Сунгаа уламжлалын дагуу 1-р сургууль дээр зохиогдов. Болор, Од 2 сайн бодолт хийн мөнгө, хүрлийг нь авч байсан. Түрүүлдэг нь Ивээл билүү Энхжаргал. Гэхдээ түрүү байр бас маапаантай гэж байгаа. Хамгаалалтан дээр нэг нөхрийг багш аймар загнасан гэсэн. Энэ талаарх түүхийг сайн мэдэхгүй ч ямар ч байсан үнэнийг өчсөн болтой. Загнуулсан залуу гар нь салагнаад, сандлаасаа босоод алхаж ч чадалгүй бүдэрч унаж бариад байсан гэхэд нилээд хүчтэй сэдэв сөхсөн болтой. Багш “ер нь яагаад та нар манай хүүхдүүдийг бодсон байхад нь оноогий нь өгдөггүй юм" гэж загнасан эсвэл түрүүлсэн хүүхдийн материал дээр огт үр дүнд хүрээгүй бодолтон дээр бүтэн оноо өгч түрүүлүүлсэн явдлаас үнэнийг өчихөд тэгсэн байх гэж би бодож байна. Дараа нь энэ асуудлыг хая хая гээд Од, Болор 2 мөнгө хүрлийн авч байсан юм аа.
Энэ жилийн Их Сунгаад надад хотын эрх авах шаардлага байгаагүй гэхээр өмнө жил ийм үйл явдал болсон болтой. Тэгэхээр өмнөх нийтлэл дээр үүнийг оруулах байж л дээ. Дүүрэгт эрхээ авч чадсангүй ээ 7-р ангидаа. Их Сунгаад хотын эрх өгнө гэж дуулахаар нь эрхээ авна гээд чичирчэлгүй яахав. Бодолтоо хийхэд би ердөө нэг бодлого бодсон байсан. Хангалтгүй гэж үзэж байсан ч энэ бодсон ганц бодлого маань хотын эрхэд дөнгөн данган багтаасан юм. Бас ч болоогүй бүтэн оноо өгөөгүй байсныг нь багш орж хамгаалаад бүтэн болгож эхний 10-т багтаасан юм гэдэг. Дараа нь багш "чи яачив, чиний өмнөөс эрхийг чинь авч өгөх юмаа” гэж загнах ч биш, баяр хүргэх ч биш янзаар хэлж байсан юм. Хэрэв эрхээ авч чадаагүй байсан бол тэр жил авсан хотын медалыг маань яачих ч байсан юм билээ.
Тус жилийн Их Сунгааны дараа Хот хоорондын олимпиад болж бас л Болор, Од бас мөнгө, хүрлийг нь авав. Дээд ангийхантай хамт өрсөлдсөн гэдгийг мартаж болохгүй. Оноо үржүүлсэн гэдгийг ч бас. Энэ үеэс эхлээд 11-ийн З. Болор-Эрдэнэ, Л. Мөнх-Од гэдэг 2 нэр математикийн хүрээн дунд яригддаг болсон билээ. Алдартай болж байгаа нь энэ. Их сургуулийн багш нар ч энэ 2-г андахгүй...
Энэ олимпиадын дараа МТЦО олимпиад геометр сэдвийн доор зохиогдлоо. Би нэг бодлого бодоод Одод өгчихсөн юм. Болорт тэр бодлогыг бичиж өгөөгүй ч санаагий нь хэлж улмаар Болор тэрийг гаргаж чадсан. Дүн гарахад Од 1-т, Болор 2-т бичигдсэн байлаа. Хоорондоо 1 билүү хагас онооны зөрүүтэй. Дараа нь Болор надад уурлаад яах гэж Одод тэр бодлогыг өгсийм би түрүүлэх байсан гээд л загнаж байсан билээ. Од дараа нь ямар нэг олимпиад дээр зээлсэн бодлогы чинь өгнөө л гэдэг байсан одоо болтол өгөөгүй хэвээр. Мартаагүй л яваа шүү.....
Хэд хоногийн дараа С. Цагааны нэрэмжит ээлжит хотын олимпиад болов. Нармандах болон түүний морьд бэлтгэл хангагдсан гэдэгтээ итгэлтэй, зоригтой орсон юм аа. Хавк 
(Лхагвасүрэн) бид 2 нэгэн домогтой. Хавк бид 2 нэг ангид хуваарьлагдчихаад хамгийн хойно зэрэгцээд сууцан билээ. Уламжлал ёсоор 3 бодлого ирэв. Нэг геометр, тэнцэтгэл биш, тооны онол. Би ч тухайн үед геометрийн бодлогоны аранга байсан тул үнэндээ асуудал болсонгүй. Хавк байс ийгээл тэнцэтгэл биш гарчлаа гэнэ дараа нь алдцан байнаа гэдэг. Коши-Буняковскийн тэнцэтгэл биш юу билээ гэж асуусны дагуу цүнхнээсээ номоо гарган чимээгүйхэн шиг харчихаад бичээд явууллаа. Удалгүй Хавк тэрийг ашиглаад гарчлаа гээд гараа зангидаад YEEEss гэж баярлана. Ингээд бид 2 хоёр бодлоготой болж байгаа нь энэ. Сүүлийн бодлогы нь бодсон ч яг тэр бодолтоо бичээд явуулчихвал мань 2 баригдаад асуудалд унах нь тодорхой. Улмаар 3, 7, 13-т зэрэг хуваагдахы нь харчих гэж Хавкад хэлсний дагуу бид 2 өөр, өөр янзын бодолтоор харуулж дахин нэг бодлого шийдчих нь тэр. Анги дээр очоод бодолтоо ярихад Од (Лхагвасүрэн), Олико (Батзоригт), Хавк (Лхагвасүрэн) бид 4 л бүтэн бодсон байна. Маргааш өглөө сандран очиж дүнгээ харваас Од, Олико, Хавк бид 4 л 4-үүлээ 21 авсан байлаа. 2 дахь өдрийн бодолтоо бусдаас нэг их дутхааргүй бодчиход л хангалттай. Хотын медал миний гар дээр ирнэ. 2 дахь өдрийн бодлогонууд бас ч гэж балай бодлогонууд ирсэн юм. Яаааяаа яаж ч болохгүй. Хавк хагас дутуу юм биччихээд гараад явчихав. Би толгойдоо байгаагаа л бичээд байлаа. Цаг дууссаны дараа 10 минутийн дараа материалаа өгч билээ. Яг цаг дуусах тэр мөчид нэгэн санаа орж ирэн түүнийгээ салганатал бичээд л байлаа. Эхэндээ гоё бичиж байгаад сүүл рүүгээ өөрөө ч ойлгохооргүй бичсэн байхөө. Сүүлдээ бүр дэлхий бүр хурдан эргээд ч байх шиг санагдаж байсан. Нэг их сайн бодсон гэдэгтээ эргэлзэж байсан бөгөөд юм яаж ч эргэж мэдэхээр байлаа. Бодолтоо ярьтал 2 бодлого сэглээд л орхисон болтой. Оноо авах нь авна. Гэртээ хариад амраад ир гэж явуултал нойр хүрдэггүй хэвээр. Бас л сэтгэлзүйн тоглоом. Учир нь чи бүтэн жилийн хөдөлмөрөө шалгуулж байгаа шүү дээ. Тайван байсан нь л хождог газар. Нар жаргангуут уламжлал ёсоор 1-р сургууль дээр очино. Дүнгээ хүлээн 4-р давхрын харанхуй цонхны тавцангууд дээр юм ярин гэрэлт хотыг ажин сууцгаана. Энд тэндээс дүн яаж байна гэж гэртээ санаа зовсон улсууд мсж нисгэнэ. Багш тэрүүгээр эргэлдэж 8-р ангийн дүнг сураглана. Сураг дуулахнээ Од бид 2 эхний 2-т байгаа л юм шиг байна гэнэ. Удалгүй дүн гарч Од тасархай түрүүлсэн нь харагдаж байлаа. Эхний өдөр 21. Дараачийн өдөр бодлого бүрээ сэглэн 14-өөд оноо зулгаасан байв. Миний сүүлд үлдэж салганаж бичсэн хэдэн өгүүлбэр хаа очиж жинтэй өгүүлбэр байсан байв. Мөнгөн медалний байран дээр баттай үлдээж чадна. Хавк сүүлд хамгаалаад 4 билүү 5-р байраар хүрэл авсан юм. Олико орж хамгаалаад 3-р байраар нөгөө мөнгөн медалы нь авч байсан ч сүүлд хүрэл болгоцон байсан билээ. Бас маапаан. Яг дүн гарахад багш бүгдий нь цуглуулж байгаад л “Одоо шууд орж хамгаалахгүй, Тактиктай хамгаалах хэрэгтэй. Эхлээд тэгнэ ингэнэ...тэр эхлээд орно” гээд л ярьж өгдөг байсан. Гэхдээ яалт ч гүй үнэний ортой юм ярьдаг байсан шүү. Түүний аймар тактикаар л тэр жилийн хотын олимпиадад 4 медал түрүүтэй юутай ээтэй нь авч байсан юм даа. Ангилал бүрт бяцхан дайн өрнөж хамгаалалт хавиар хамаг топууд эргэлдсээр 1-ийн Саамка багш шал согтуу орж ирэн хамгаалалт дууссаныг зарласан юм. 2 цаг хүртэл тэнд хүлээсээр хамгийн сүүлд Олико, Од, Хавк мань 4 л үлдэн багш албан ёсоор ирж баяр хүргэн бүгдий нь нэг нэг үнэссэн билээ. Тэр мөчийг John Arne Riise – ийн солгой хөлийн хүчтэй цохилтоор орсон гоол, Steven Gerrard – ийн мөргөж хийдэг гоол нар чимэж байсныг өдгөө сайн санаж байна. Аваргуудын лигийн шөвгийн 8-н эхний тоглолтууд буюу Liverpool, PSV- ийн талбай дээр зочлон 3-0 оор хожиж байсныг би яахан мартах билээ......
Дундын багшид өөрөө бас нэг хүрэл медал авч байсан бөгөөд 11-р сургууль нийтдээ 9 медал авснаас 50-аас илүү хувь буюу 5-ыг нь Нармандах болон түүний морьд дангаар авч байсан түүхтэй. Хавк бид 2-н домог нэг иймэрхүү. Дүнгийн хурлын дараа Олико, Од мань дөрөв хуучин сургууль буюу 45-р сургуулийн амтат хуушуур пирошкиг идэхээр очиж баяр хөөртэйгээр цадатлаа идэцгээж байсан билээ. Дараа нь Хавк бид 2 өмнө нь ярьж төлөвлөсний дагуу Аляска РС-game орж баяраа тэмдэглэн 4,5 цаг муурж унатлаа тоглож тоглож орой 9, 10 цагийн үед медал өргөмжлөлөө барьсаар гэртээ орж байсан юм аа.
7 хоног баярлан наргиж цэнгэсээр байж байтал энэ жил улсын олимпиад болно хэмээн чихэнд том харанга дэлдэв. 8-р анги улстай хэмээснээр бэлтгэл дахин эрчимтэй явагдаж эхэллээ. Бүр хичээлээс чөлөөлөөд доор 101-ийн цаад талын өрөөнд бэлддэг болов. Захирал Сүрэнхорлоо тэр үед хичээлийн эрхлэгч байсан ба бидэнд тусгайлан цаг гаргаж тооны онолын талаар хэд хэдэн удаа лекц уншиж байсан. Улсын олимпиад гэж юу байдгийг сайн мэдрээгүй л байсан тул бэлтгэлээ тийм ч сайн хийхгүй аваргуудын лиг ээ үзээд, өдрийн завсарлагаанаар хөлбөмбөг тоглосоор өдрийг бардаг байлаа. Ланд гэдэг газар нэгэнт бидний хөлбөмбөгийн талбай болжээ. 5 сар гаргаад Эхлэл сургууль дээр улсын олимпиад боллоо. Бэлтгэл хангалттай гэж үзэн бүгд л авна гэсэн итгэлтэй, зоригтой орцгоосон юм. Од тэдэн дундаас улсын аваргын алтан медалыг хэн хэнээс илүү хүсч мөрөөдөж байсан нь ойлгомжтой. Эхний өдрийн бодолтондоо орлоо. Би уналтанд орох нь тэр .... геометрий нь бодож чадсангүй. Бас бэлэгний бодлогон дээрээ алддаа. Ямар ч найдлагагүй. Олико 
(Батзоригт), Болор 2 сайн боджээ. Зарим нарийн элементийг яг сайн санахгүй л байна. Ямар ч л байсан эхний өдрийн байдлаар Олико 1-т, Болор 2-т, Молор 3-т ..Од 6-д байсан санагдаж байна. Дараачийн өдөр нэгэнт найдлагагүй болсон тул чадхаа хүртэл хийгээд л гарлаа. Олико Болор 2 сайн бодож. Багш Олико алт авах нь баараагүй гэж ярьж байсан. Олико Болор 2 яг эн тэнцүү бодсон бөгөөд эхний өдөр Олико дээр нь байсан тул тэгж хэлсэн байх. Оройхон тийшээгээ тэдэн лүү залгаж дүнгийн талаар асуулаа. Олико түрүүлдгээрээ түрүүлжээ. Болор, Мо 2 үлдсэн 2 мөнгий нь авж. Эхний 3 байр бүгд хоорондо 0.5 онооны зөрүүтэй. Од 7-д байна хүрлийн төлөө үзэж байна гэж байсан. Гэвч тэр чадаагүй ээ. Магадгүй Од 1-р сургууль байсан бол медал авах л байсан байх. Яг медалны ард таслуулав.
Мань алтын төлөө л зүтгэж байсан гэж хожим надад ярьсан. Сүүлд бас Нармандах согтуу үедээ Одыг медал авах байсан юм хэмээн уйлж байсан юм гэдэг. Гэхдээ гутрах хэрэггүй ээ улсын аварга Нармандахын морьдоос төрлөө шүү дээ. Анх багшилж эхэлж байх даа магадгүй энэ талаар зүүдэлж ч байгаагүй байх багш маань. 11-р сургуульд сүүлийн хэдэн жил дутагдаад байсан улсын аваргын алтан медал ирлээ. Өмнөх жил нь Анх-Эрдэнэ гэж цор ганц залуу авч байсан л даа. Тэрнээс өөр дурдаад байх гавъяа манай сургуульд үгүй билээ. 1-ийн Бат-Эрдэнэ багш тэр мөчид ямар их атаархаж байснаа сүүлд бидэнд ярьж байсан. ”Улсын аваргатай, 2 Эрдэнэтэй (Болор-Эрдэнэ, Молор-Эрдэнэ) эхний 3 байры нь авчихсан тэр эндэр дээр зогсч байх танай багш чинь ямар гоё гээч” гээд л ......
Нармандахын морьдын 3 дахь жил нэг ийм. Багшийн маань аваагүй цол шагнал, гавъяа гэж байхгүй болжээ. Хичээл дуусахын алдад багш болгонд сурагчдынх нь гаргасан амжилт медалын тоо зэргээс хамаарч сургуулийн захиргаанаас мөнгөн шагнал олгодог билээ. Алтан медал бол 10000, мөнгө бол 7000 гэх мэтээр дүгнэнэ. Багш нараас хамгийн дээд тал нь 100 гаран мянган төгрөгөөр шагнуулж байсан бол Нармандах багш маань хол тасархай буюу найман зуун дөчин хэдэн мянгаар төгрөгөөр шагнуулж байлаа. Галзуурмаар үзүүлэлт. 21-р зуун гарснаас хойш 11-р сургуульд манай аймар багшаас өөр хэн ч ингэж байгаагүй байх.
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Төгсөөд зуны сургалт гэж гүйх, гүйгээгүйгийн хооронд юм болсон. Зуслан дээр тоо бодуулаад бас л аймар шүү....
Хааяа нэг хөлбөмбөг тоглочихоод ерөнхийдөө амралтын зун байсан л даа. Юу ч хийгээгүй. Багш хааяа нэг утасдаж юм хийж байгаа биз. Дараа жилээс ..... гээд л.
9 сарын 1-нд ном дэвтэр гээч зүйлийг мартчихсан үзгээ ч барьж чаддагүй амьтан хичээлдээ орж билээ. Энэ жил та нар 9-р анги төгсөнө, хүүхэд хасна масна гээд л Багш болгон айлгадаг байлаа. Намар нь ч уламжлалын дагуу тэгс ийгээл наргиж наадсаар байтал эхний олимпиад болдог билээ. Уламжлалын дагуу мэдээж Дундговь. Нармандах хэдэн морьдоо дагуулаад тийшээгээ давхичихна. Тэнд Од, Отгоо 2 өгсч ороод алт, мөнгий нь авсан бол Олико ангилалдаа түрүүлсэн юм гэсэн.
Тэд эргэн ирснээр ОБ ордог журмаараа орж олимпиадууд болдгоороо болсоор. Гэхдээ урьд жилүүдийг бодвол зохиогддог уралдаан багасчээ. Гэхдээ түрүү магнай манай сургуулийн нэр дээр бичигдсээр. Өмнөх жил Од ихэнх түрүүг авдаг байсан бол энэ жил Болор алтан медалны эрлэг болжээ. Орсон олимпиад болгоны дараа түрүүлцөөн гээд явж байдаг. Олико болохоор их сургууль дээр Баяржаргал багшийн давтлаганд явснаар тэнцэтгэл бишийг хашраадаг болсон байв. Ер нь биднээс хамгийн сайн тэнцэтгэл биш боддог нь Болор, Олико, Од 3 байсан. Миний бодлоор Од нөгөө 2-оо бодвол арай сул. Гэхдээ элементарний тэнцэтгэл бишийг бодоогүй орхисон удаа гэж үгүй. Боб багаас тэнцэтгэл биш оролдсоор байгаад тэнцэтгэл бишүүдийг зүгээр мэдэрдэг болсон байсан. Харин геометрийн бодлогыг бол Од, Болор бид 3 хашраадаг... Тэр жил 2, 3 нь ч удаа Болортойгоо хамт олимпиадын дүнгийн хуралд сууж байсан үнэхээр сайхан. Өмнө нь бид 2 нэг олимпиадаас зэрэг медал авч байсан түүх үгүй билээ.
Идэрээ гэдэг морь манай ангид орж ирэн ОБ-д явдаг болсон чухал үйл явдлуудын нэг яалт ч байхгүй мөн билээ.Тэр морь Эрдэнэтэд хэд хэдэн удаа түрүүлчихсэн тэр хавьдаа нэртэй морьдуудын нэг байсан. Эхэндээ морь байсан сүүл рүүгээ сүргийн манлай азарга болсон доо хаха. Гэхдээ 9-р ангиас хойш Нармандах биднийг тэгж сүрхий бэлдэж уяа, сойлго тааруулж байсныг ер санахгүй юм. Бид өөрсдөө ч том толгой гарган бэлтгэлдээ суух үедээ сууж, бэлтгэлээ хувиараа өөр өөрсдөө хангадаг болсон юм. Өөрөөр хэлвэл Нармандах биднийг амжихаа байв. Тэрийгээ ч Нармандах ухамсарлан бидний хичээл хийх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг хичээн, хэрэгтэй ном сурах бичгээр ханган, хааяадаа их сургуулиас чухал чухал хүмүүсийг урьж тэднээр лекц уншуулдаг болов. “Өөрөөсөө сайн шавь төрүүлж байвал тэр сайн багш” гэдэг аймар үгийг багш маань дандаа ярьж байдаг билээ.
Хот хоорондын олимпиадын намрын даваа нь болов. Тэр олимпиад бидэнд халгаатай болж Од л 11-р сургуулийн нэр нүүр тахлан медал авч байсан юм. Ер нь Од хот хоорондын олимпиадад угаас одтой хүүхэд байсан даа. Тэр хэсэг жил намар, хаврын бүх хот хоорондын олимпиадуудаас бүгдэд нь медал авч байсан. Тэр жил доод ангийн жаалууд бид нарын дээр гарч түрүүллээ. Манай сургуулийн доод ангид багшилж байсан Түвшинжаргал хэмээх багш Олонлог сургууль байр амлаж цалин ихэсгэнэ гэсэн сургаар хамаг сурагчидаа аваад тийшээгээ явсан билээ. Улмаар түүний шавь нар болох Бямбадорж, Гомбожав, Билгүүн нар нэг хэсэг өгсөн орж ирж ах нараа сандаргаж байсан удаатай. Хот хоорондод доод ангийхан оноо үржүүлдэгийг хэлэх үү Бямбадорж хүүхэд оноогоо үржүүлэн түрүүлж байсан юм. Гэхдээ өмнө жилүүдэд нь бид оноогоо хичнээн үржүүлүүлээд ч чаддаггүй л байсан юм даа.
Лувсан олимпиадад түрүүлэхэд Нармандах уурлах уу? Тэгвэл нэг удаа Нармандах уурлаж байсан юм. Маамын нэрэмжит гэж бас балай олимпиад болдог байлаа. Тэрэнд манай хэд шившигтэйгээр цагаан тугаа өргөж байсан удаатай. Доод ангийн Олонлогт орсон Бямбадорж тэргүүтэй жаалууд, 1-ийн доод ангийн Төгөлдөр, Батхуягтай нийлэн эхний хэдэн байранд орж биднийг түрж гарган доромжилцгоосон юм.Өөрөөр хэлбэл эхний хэдэн байранд дан доод ангийнхан. 10-аас хойшоогоо л бидний нэр. Лувсандондов алтан медал авсан нь түрүү морь 11-р сургуулийн нэр дээр хэвээрээ л дээ. Гэхдээ Нармандах сүүлд нь боож үхэх гээд биднийг хяргачих гээд л байлаа. “Олимпиадад хэзээ ч В-ийн хүүхэд түрүүлж байгаагүй” гээд л.
Удалгүй өвөл болж шинэ жилийн баяр ойрхон ирлээ. Ээлжит удаагийн Энхболдын улсын уралдаан боллоо. Балай Дуулиан-2020 тэмцээнээс болж өөрийнхөө ангилалдаа орж чадаагүй билээ. Одоо бодоод байхад шал дэмий юм хийсэн байж. Нэг нь 2 жилд нэг болдог улсын томоохон уралдаануудын нэг. Нөгөө нь зүгээр л нэг хэсгийн тоглолт. Хүн бүрдэхгүй байсны улмаас л тийм алхам хйисэн л дээ. Тэр өдрийн нь өглөө Бо, Мо, Тэлмүүн бид 4 дээд талын ангилал буюу 10-р ангид өгсөн орж уралдсан юм. Чанга бодлогууд байсан тул Мо, Тэлмүүн бид 3 гавиагүй нь тодорхой. Харин Бо тэр өглөө 2 бодлого бодчихсон. Гараад Энхзаяагаас хэдийг бодсон гэж асуутал бүгдийн л гэж байсан. Тэр угаас тэгэхээр нөхөр л дөө гэж байтал үнэн хэрэг дээрээ тэр бодолтон дээрээ алдсан байжээ. Дүн гарах тэр мөчид Энхзаяагийн голыг харлуулсан зүйл боллоо. Хэдхээн онооны зөрүүтэй Болор Энхзаяаг ялж алтан медалын эзэн болов. Энхзаяа доод ангийн хүүхэддээ ялагдсан гээд хачин болсон явна лээ гэж багш дараа нь ярьж байсан. Бо тэр 2 бодлогоо үнэндээ аймар бодсон байсан. Иенсений тэнцэтгэл биш гэнүү тэр үед бидэн дунд хэн ч ийм зүйл мэддэггүй зүйл ашиглан гаргасан юм. Улмаар мань хүн ангилалдаа бас медал авах ойрхон байсан ч чадаагүй шагналт байранд орсон юм гэдэг. Мо, Отгоо 2 мөнгөн медал авч Отгоо Энхболдоос авсан медалаа ийн ихэрлүүлсэн билээ.
Шинэ жилээр Од, Болор 2 Нийслэлийн тэргүүний сурагч алтан медалаар шагнагдсан. Түүний дараахан Эхлэл сургуулийн олимпиад болж Болор дахин өгсөн орж бүх бодлогы нь бодож 2 дахь удаагаа түрүүлсэн юм. Энхзаяа дахин ялагдаад доод ангийн Болор-Эрдэнэ гэж хүүхдээс айж эхэллээ. Нэг хэсэг ч үнэхээр чичигнүүлсэн дээ түүнийг. Гэвч Энхзаяа бол Энхзаяа.
Миний хувьд хичээл эхлээд дараачийн он гартал юм хийсэн удаа ховор. Найзуудтайгаа нийлээд л энэ тэнүүгээр зөндөө тэнэж РС л их тоглодог байсан. Шинэ жилийн үеэр нэгэн асуудлаас болж бүх юм сайхан болдог дээрээ гацчихсан билээ. Түүнээс хойш хэзээ ч сайхан байгаагүй.....
Нэгэнт бүх зүйл унтарсан тул хамаг анхаарлаа тоо бодлогондоо л хандуулдаг болсон. Заримдаа лувсан өвчин туссан юм шиг л бодлого бодоол суугаад байна. Цаг нар ер хамаарахгүй. Шарандаа л тэгж ихээр суудаг байсан байх л даа одоо бодоод байхад. Энэ нь ч миний бэлтгэлд эерэгээр нөлөөлсөн.
Өнгөрсөн намар өвөл юу ч хийгээгүй форм муутай байгаа тул өөрийгөө нилээд хоцрогдолтой давхиж яваа гэдгээ сайн мэдэж байлаа. Иймд дүүргийн олимпиадад өөрийгөө яг хаана явна гэдгийг л мэдэх зорилготой орсон юм. Гэсэн ч 7-р байранд бичигдэж өөрийгөө тийм хол тасраагүй гэдгээ мэдэхийн зэрэгцээ цааш үзэлцэх урам зориг өгсөн. Энхжаргал тэр дүүрэгт түрүүлж Од 2-т, Мо 3-т орсон санагдаж байна. Багшийн зааварласны дагуу Болор, Олико 2 дээд ангилалдаа орсон билээ. Өнгөрсөн жилээс эхлэн заримы нь дээд ангид давхар уралдуулж эхлээгүй нь Нармандахын алдаа байх. Олимпиад болгон дээр Олико, Од, Болор 3-аас 2-ы нь дээд ангилалд уралдуулж байсан бол юм гэдэг чинь шал ондоо байж болох байсан байх. Өнөөдөр олон улсад хэд хэд нь яваад үзчихсэн байхыг ч үгүйсгэхгүй. Туршлагатай багш нар хүртэл “танай багш чинь тэр үеэс дээд ангиа давхар бариад явах хэрэгтэй байсан юм, тэрэн дээрээ л танай багш алдсан” гэж ярьдаг. Үе үеийн түүх домогт математикчдийг авч үзэхэд дандаа дээд ангиа давхар бариад явчихсан байдаг. Дээшээ өгссөн үед үлдсэн хэд нь ангилалаа баттай бариад яваад байж чадах хүч бидэнд хангалттай байлаа. Учир нь бид олуулаа. Бас ямар ч олимпиадад эхний 6 байр л байдаг тул сүүлдээ бид хоорондоо л өрсөлддөг болсоныг нууж чадахгүйн. Алтын эндэр дээр Од, Болор, Олико 3 дандаа өрсөлддөг. Тэр үеэс л бид дээшээ өгсөж дээд ангиа давхар барьж яваагүй нь бидний хамгийн том алдаа !!! Дээр Энхзаяа гэж тасархай гар байсан л даа. Түүний урд гардаггүймаа гэхэд яг чанх нь яваад байх боломж байсан байх. Болор бол хааяа үзвэл үзий гээд л дээшээ ордог байсан. Ороод авах үедээ ч авч байсан. Олико дуртай дургүй ордог бөгөөд хичнээн ур чадвар авъяас байвч тэдэнтэй алалций гэсэн урам зориг байхгүй зүгээр л ордог байлаа. Одод бол хэзээ ч дээшээ өгсөж орий гэсэн зориг байгаагүй. Айдаг байсан. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд манайханд авъяас чадвар хангалттай байвч гагцхүү сэтгэлзүйн бэлтгэлээр л дутаж байсан байх.
Гэхдээ нөгөө талаас дээшээ өгсөж орно гэдэг нь шаанс багатай харанхуй зүйл. Хэн ч тэгж азаа туршиж үзэхийг хүсэхгүй. Дээшээ өгсөж орно гэдэг нь өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл биш уяач багшийхаа төлөө бас анд нөхдүүдийнхээ төлөө хийж байгаа зүйл л гэж би боддог. Өөрийгөө золиосолж байна гэсэн үг л дээ. Хэрвээ дээр өгсөөд гойд амжилт гаргаж чадахгүй бол шдээ. Гойд амжилт гаргах эсэх нь баталгаагүй харанхуй гэж би дээр хэлсэн......
Эсрэгээр дээр өгсөөд гойд амжилт гаргаад байвал бүх юм нааштай байх болно гэдгийг бүгд мэдэж байгаа. Зориг л байвал бүтдэг л газар.....Одоо бүх юм өнгөрчээ. Өнгөрсөн жил ч өнгөрсөн байсан.
За эргээд 9-р анги руугаа орцгооё
Дүүргийн дараа нөгөө айхтар тансаг дүнгийн хурал этртэй Сантын олимпиад боллоо. Сургууль түс бүрээс шилдэг 3 хүүхэд орно гэхээр манай сургуулиас анги тус бүрээс 1,1 буюу Од, Болор, Лхагвадорж 3 орохоор болов. Гэтэл Олико Лхагвадоржийг нь атмандан оронд нь орж улмаар Болор түрүүлж Олико удаалж байсан юм. Дүнгийн хурал ямар болсон талаар би тэр 2-оос асуухаа мартчиж. Медал нь хүртэл тансаг хийцийн гадаадад захиалж хийлгэдэг зузаан эд гээд л бод.
Дүүргийн дараа ч надад тоо бодхоос өөр сонголт байгаагүй тул тэрийгээ хийсээр л байлаа. Он гарснаар бэлтгэл ингэтлээ эрчимжсэнийг бүтэн жил зогсонги байсан үйлдвэр дахин ажиллаж байгаатай зүйрлэвэл ямар в... 3 сар гаргаад томоохон уралдаанууд уламжлал ёсоор эхэлдэг. Эхнийх нь Хот хоорондын олимпиад. Хагас сайн бүтэн сайн гээд нийтдээ 10-аад цагийн бодолт хийдэг тул амралтын өдрүүдийг тэр чигээр нь алаад хаячихдаг ядаргаатай. Бас болоогүй бүтэн сайн өдрийн орой хамгаалалт энэ тэр гээд шөнө болтол үргэлжилж гэртээ хариад 3 цаг унтчихаад л өглөө хичээлдээ ирдэг. Ганц хот хооронд ч биш 1-р сургууль дээр болдог 2 өдөр боддог томоохон олимпиад бүгд тийм. Олимпиадын эхний өдөр дажгүй бодолт хийчихэв. Дараачийн өдөр Од, Болор бид 3-л хамгийн өндөр онооны буюу 8 онооны геометрийн бодлогын бодож медалт байрны төлөө өрсөлдөх хэмжээний оноо цуглууллаа. Гэхдээ доод ангийн Бямбадорж бидний бодоогүй нэг бодлогыг бодчихсон тэгээд авсан оноонуудаа үржүүлээд түрүүлчихлээ. Од хот хоорондод одтой тул мөнгөн медал. Болор сайн оноо цуглуулсан тул нөгөө мөнгий нь авав. Би 26.5 оноотой яг 6 дээр байх байтал бүүр нэг доод доод доод ангийн жижигхэн бацаан хамгийн амархан шатартай хэдэн бодлогы нь бодон 14 оноо цуглуулаад тэрийгээ 2-оор үржүүлж 28 оноотой намайг зайл цаашаа!!! гээд 6-р байрнаас амбаардаж байсан юм. Золбаяр гээд 1-ийн бацаан энэ жил 7-р анги байгаа гэхлээр тухайн үед 5-р анги буюу надаас 4 анги доор гээд л бод л доо. Би 4 анги доор бацаанд ялагдчихсан юм шүү дээ. Онигооны номон дээр бичигдсэн дээ. хаха.
Яг түүнээс 7 хоногийн дараа алдарт Их-Сунгаа нь болов. Болор, Олико 2 өгсч орно гэж байсан ч Олико өгсөөгүй. Эхний өдөр яалт ч гүй 2 бодлого бодлоо. Тэнцэтгэл биш нь хаа очиж амархан бодлого байж задалж үржүүлээд кошоор багасгаад л гарчихдаг эд байсан. Тэрнээс биш би тэнцэтгэл биш ер нь мэдэхгүй. Од “би юу ч бодоогүй” гэхэд Хавк, Олико хоёр “битгий шаа чи дандаа юу ч бодоогүй гэчээл маргааш нь дүн харахад бүгдий нь бодцон байдаг биздээ” гээд зивүүн санаа муутай сахлаар нь дуудна. Тэгээд 5000-д барьж мариад байсан маргааш нь дүн харахад нээрээ л Мөнх-Од 0 байсан даа. Хайран 5000. Харин эхний 3 байранд Молор, Олико бид 3 яг 14 оноотой тэргүүлж байсан юм. 2 дахь өдрийн бодолтын өмнө Олико “Би бол угаасаа алтын төлөө л үзнэ” гээд Мо бид 2-г бодлого бодож болохгүй гэж загнаад байсан. 2 дахь өдөр шал балай бодлогонууд ирлээ. Бас л яааяаа яаж ч болдоггүй бодлогонууд. Нэг тооны онол бараг л бодчих шиг болсон нилээд үр дүнтэй юм бичсэн санагдана. Тэр бодолтонд 1.5 оноо өгсөн байсан нь хангалтгүй гэж үзэн хамгаалах гэж байсан ч тэгэх шаардлагагүй түрүүлэхэд хангалттай оноо ажээ. Ингээд би 15.5 оноогоор түрүүлж миний ард Молор, Олико нар 15, 14.5 оноотойгоор удаалсан юм. Тэр өдөр хүүхдүүд ерөөс оноо аваагүй. Харин Од л ганцаараа хамгийн хэцүү геометрий нь бодон хамгийн өндөр буюу 7 оноо авч байсан юм. 2 дахь өдрөөр нь дүгнэдэг бол Од тасархай түрүүлэх байлаа. Боб дээд ангилалд эхний 10-т орж дээд ангидаа 2 дахь удаагаа эрхээ авч чаджээ. “Дүүргээс эрхээ авлаа, Их-Сунгаагаас эрхээ авлаа хотоос л медал ав гээд байгаа юм байлгүй” гэж жагсаалтын хүснэгт харан зоригтой хэлээд л 1-р сургуулиас гарч байсан даа. Энэ олимпиадад түрүүлж чадсан нь надад асар их урам өгсөн билээ. Би өөрийгөө улсын хэмжээний томоохон олимпиадад түрүүлж чаддаг юм байнаа гэдгээ мэдэж авлаа шүү дээ.
Их-Сунгаа болсны дараа маргааш нь дүнгийн хурал болдог ба тэрнээс өмнө бодлогын БОКС тэмцээн болдог билээ. Их сургууль, 1-р сургууль, Багш нарын баг, УБИС, 11-р сургууль, Олонлог гээд математикийн томоохон баг төлөөллүүд өөр өөрсдөө нэг баг болон түүнд оролцоно. Баг тус бүр оролцохдоо өөрийн гэсэн нэг бодлоготой ирэх хэрэгтэй. Тэгээд тэрийгээ бусад багуудад толилуулж сольж бодуулна. Өөр баг тухайн бодлогыг бодчихоод хүрээд ирвэл тэдэнд оноогий нь өгдөг уралдаан юм. Ном сурах бичиг харж болно, хүсвэл математикийн хааныг ч өөрийн багтаа уриад бодуулж болох тул ирдэг бодлогонууд амаргүй. Манай сургууль биднээс өөр хүн байхгүй тул бид хэд. Нэмэх нь Нармандах, Сүрэнхорлоо. Манай багш бараг л бодлого бодсон. Сүрэнхорлоо зүгээр суухгүй сайн нух гэж нэг юм хэлчихээд тамхилах гээд гараад явчихна. Батзаяа багш харин сайн байсан. Түүний тавьсан тэнцэтгэл бишийг хэн ч бодоогүй билээ. Болор айлын нэг тэнцэтгэл бишийг бодон бас 1 бодлогыг нийлж бодоод 2 бодлоготой сүүлээсээ 3-т орж билээ. 9-р ангийн сурагчид өвөгчүүлтэй боксдож байгаа гэхэд муугүй. Тэр Боксд 1-р сургуулийн Тэмүгэ, Бямбажав нар үнэндээ алдаатай байсан. Түрүүлсэн. Түүнийг залгуулаад дүнгийн хурал нь болсон юм. Яг 7 хоногийн өмнө нь болсон хот хоорондын дүнгийн хурал давхар болж байгаа тул Мо, Бо, Олико, Од би гээд тэнд байсан бүгд медал зүүж байлаа. Золбаяр гэж нэг жижихээн нусаа татаж сураагүй бацаан гарч очоод хүрэл медал зүүчдийн. Эгдүүтэй цус. Дээд ангийн Энхзаяа, Тэмүгэ нар хос медал зүүж байсан ба би тэдний адил байж болох л байсан. Тэр муу эгдүүтэй цус....................
Тоо бодсоор байгаад ядаргаанд орчихжээ. 3-р улирлын амралт эхэлж манай хэд амраад алга болсон хойно бид хэд сургууль дээрээ өдөржин хэдэн юм хараад л суучихдаг байлаа. Завсарлагаанаар сургуулийн үрд талбайд 30 мин өшиглөдөг нь тэр өдрүүдийн хамгийн сайхан зугаа цэнгэлтэй ажил нь байдаг. Тэр жил бид 9-р анги төгөсч байсныг хэлэх үү зарим нь 10-таа орох шалгалтандаа бэлдээд ОБ-д суудаггүй болсон. Нөгөө талаас бид хоорондоо л өрсөлдөөд байдаг ба өрсөлдөөн ширүүн, тоглоом хатуу тул тэр нөхдүүдэд үнэндээ боломж гарч ирдэггүй байсан. Ингээд Нармандах гарын дор яг 12 морьтой болсон юм даа.
1. Нэргүй Батзоригт
2. Лхагва Мөнх-Од
3. Золбаяр Болор-Эрдэнэ
4. Мөнхдалай Молор-Эрдэнэ
5. Даваасамбуу Отгонбаатар
6. Жаргалсайхан Энх-Идэр
7. Оюунзул Тэлмүүн
8. Энхээ Мөрөн
9. Алтансүх Лхагвасүрэн
10. Жанцан Болдбаяр
11. Мөнхжаргал Бат-Орших
12. Нацагдорж Ганжигүүр нар байв. Энэ л бидний хамгийн алдартай бүрэлдэхүүн. Бас бид бүгд нэг нэгнийхээ овог нэрийг сайн мэднэ. Наад зах нь нэгнийгээ мандатанд явуулахад л хэрэг болно шүү дээ.
Удалгүй хотын олимпиад болов. Би бол дахин авна л гэсэн зорилготой орсон. Болор харин хотод дээш өгссөнгүй. Хотод түрүүлж үзэх цаашлаад улсад түрүүлэх зорилгодоо хөтлөгдөөд ингэсэн байх л даа. Улсад түрүүлж үзсэнээр нь Оликог харин дээш өгсөөвөл хамгийн боломжтой сонголт байх байсан санагдахын.....
Эхний өдөр ч сайн ч гүй муу ч үгүй нэг бодлоготой л гарч ирэв. Од 2 бодлого бодчихсон байсан хэдий ч Баяр найздаа тэр бодлогоо өгч хуулуулсаны үндсэн дээр юу ч үгүй 0-ллуулчихсан. Од тэр 2 бодлого баараагүй уран гоё бодсон байлаа. Маргааш нь ирээд дүнгээ хартал Одын нэр байхгүй байсан. Дээшээ очиж лавлавал өчигдөр Одын материалыг хурлаар оруулж Од, Баяр 2-ланг нь 0-ллохоор болсон юм гэсэн.” Од бодсон нь үнэн л юм чинь ядаж нөгөөдхий нь 0-лочиж болдоггүй юм уу” гэхэд урьд нь ийм асуудал гархад нойллож шийдсэн юм гэсэн найраа байхгүй. 14 оноогоо авсан бол мэдээж эхний өдрийн байдлаар тэргүүлэх байсан. Үнэн хэрэг дээрээ 14 оноо битгий хэл 1 оноо ч амьдрал шийддэг юм. Гэсэн ч 2 дахь өдрийн бодолтонд Од цөм хийн олны эрүүг мултлах шахлаа. Эхний өдөр 0-ллочихоод 2 дахь өдөр дангаар 16 оноо аван шууд мөнгө рүү орж ирэн өөрийгөө хэн бэ, ямар хоншоортой вэ гэдгээ харуулсан юм. Хэрэв өмнөх өдрийн 14 оноогоо тооцуулсан бол нийлбэр 30 оноогоор тасархай хотын хошой аварга болох байлаа. Тэр үед Ивээл 19 оноогоор түрүүлж байх жишээтэй. Сүүлд Од түүнийг “Яаая хотын аварга охин явж байншд” гэхэд тэр хотын аварга хэмээх нэрнээсээ ичиж байсан биз. Гэхдээ түүний буруу ч гэж юу байхав..... Болор харин 3 хүрэл медалын нэгийн авсан санагдаж байна. Миний хувьд медалны ардуур бичигдэж байсан ба бодлогоо хамгаалж оноогоо нэмүүлэх гэж ортол тэр бодлогыг засч байсан яс царайлсан багш үнэндээ мөчөөгөө өгсөнгүй. Яаж ч тайлбарлаад бүтсэнгүй. Алдсан байсныг ч хэлэхүү. Гэхдээ яахав ямар хотоос медал авч үзээгүй юм биш улсын эрхээ авсан байхад хангалттай. Одын хоншоорыг энд дахин дахин ярих хэрэгтэй байх. Хэдхэн хоногийн дараа болсон физикийн хотын олимпиадад Од бас л түрүүлсэн билээ.
Хотын дараахан Од сагс тоглож байгаад хөлөө гэмтээсэн санагдана. “Цагаан хэл ам, 11-ийн Мөнх-Од сайн гэхээр л цагаан хэл ам болчиж байгаа шд” гэж аймар мэдэмхийрнэ. Нилээд хэдэн өдөр доголон ирж бэлтгэлээ хийсэн дээ.Хотын олимпиад болсоны дараахан хичээл ордог тул 2-хон хоног амраад л шууд улсын бэлтгэлдээ орлоо. Хичээлээс чөлөөлөөд бэлдэж эхэлсэн нь зорилго нэгэнт тодорхой. Тэр жилийн улсын бэлтгэл шиг сайн бэлдэж байсан удаа бидэнд үгүй. Бүгд л яг нэг зорилготой тэрнийхээ төлөө тууштай бэлдэж байсан. Бидний хамгийн гол давуу тал бол олуулаа. Багшийн хэлдгээр багаар ажиллана гэдэг нь бид бие биенийгээ бэлддэг. Одоо бол бидэнд Нармандахаар хичээл заалгаж, бодлого бодуулах шаардлага нэгэнт байхгүй болсон. Харин Нармандахаас хүсэх туслалцаанууд л гарна. Анги танхим олж өгөөч, ном олж өгөөч, бодлого орчуулж өгөөч, их сургуулиас багш урьж өгөөч гэсэн....Хэрэв ганц 2-хоон уралдааны морь байсан бол тэгс ийж байгаал унтраад алга болох байсан биз. Дээд ангийн Төвшинтөр нэг жишээ нь. Улсын олимпиад болох дөхөхөөр 10-р ангиас ганцаархнаа чөлөөлөгдөн тэр мухарт уйтгарлан сууж байдаг нь өрөвдөлтэй. Бид олуулаа байсан нь л бидний амжилтын гол үндэс.
Бэлтгэл маш эрчимтэй байсныг би дээр хэлсэн. Бэлтгэл болгоны өглөө гэрээсээ нэг нэг бодлого бэлдэж ирэн самбар дээр өөрийн харьяаллын дөрвөлжин дотор тэрийгээ бичнэ. Тэгээд тухайн хүний бодлогыг бодох юм бол тэр хүн дээр очиж бодолтоо тайлбарлаад 1 оноо авна. Дөхүүлвэл 0.5 гэх мэтээр. 1-р сургууль дээр явагддаг БОКС тэмцээнээс санаа авсан үйл ажиллагаа л даа. Түрүүлсэндээ ТЕСО пиоршки этр авч өгдөг болхоор хөөрхөн өрсөлдөөнтэй. Самбар дүүртэл бодлогоо чихцэлдүүлэн бичиж байгаад л нөгөө самбар дээр оноогоо бичдэг хүснэгт зурчихна. Болор, Од 2-н ард л ярайсан олон 1-ийн тоонууд байдагсан. Тэлмүүний бодлогонууд л их эгдүүтэй ганц 2 юм бичээд л гарчихдаг бодлогонууд байдаг байж билээ. Хүмүүс ихэнхдээ ном сурах бичиг интернетээс хайж бодлого олж тавьдаг байсан бол Од, Болор 2 дандаа өөрсдийн өмнө оролдож байсан бодсон, бодоогүй бодлогонуудаа самбарт бичдэг. Тэр 2 хамгийн олон оноо авдаг нь байсан бас хамгийн хэцүү бодлогууды нь тавьдаг байв. Өглөөнөөс өдөр хүртэл 5 цаг боксдчихоод түрүүлснийхээ шагналыг өгөн завсарлаад орж ирээд шийдэгдээгүй бодлогоны эзэн бодолтоо ярьдаг байлаа. Ингэснээр бид өдөр болгон бодлогоны 12 ширхэг шинэ санаа мэдэж авдаг байсан юм. Өдөр нь багш орчуулсан хэдэн бодлогоны бодолтыг ярьж өгдөг байлаа. Заримдаа их сургуулиас нэртэй багш нар ирж онолын талаар лекц уншин хэдэн юм хэлнэ. Хотын хамгаалалтанд байсан миний хэлсэн яс царайлсан залуу бидэнд хэдэн юм хэлж өгдөг боллоо. Нэрийн Сугараа гэдэг ба бид нар Гусраа гэдэг байсан. Гэхдээ л их юм мэддэг бидэнд хэрэгтэй юм олон хэлж өгч олны талархлыг хүлээсэн залуу оюутан байсан даа. Сүүлд бид тав таван цаас цуглуулаад өгөхөд нэрэлхээд авахгүй байсан. Хавк хойноос нь гүйж гарч гуйж байж нэг юм өгсөн. Гэхдээ Хавкыг Сугараад мөнгө өгч байхыг хэн ч хараагүй л дээ нтр........
Шөнө гэртээ 12 өнгөртөл бодлого харж байгаад унтдаг байлаа. Тэгээд өглөө 6.30 д босон сургууль руу явдаг. Нойр хоол гээчийг умартан бэлдсээр л байдаг байсан. Ядаргаа, нойрны дуталгдал гээч юманд үнэхээр гүн гүнзгий орсон байлаа. Улсын олимпиадын медал өдрийн бодол шөнийн зүүд байсан. Амь биеэ үл хайхран зүтгэсэн. Зүүд шиг өдрүүд л байсан даа. Хичээлд сууж байгаа нөхөд маань нөгөө талд наргиж цэнгээд л энэ тэнүүгээр их явдаг байхад би л хоцрогдоод үлддэг. Бас болоогүй ядаргаанд орсон нойрны дутагдалтай автусанд дандаа унтаж буудал хэтрүүлэн буудаг байж гэхдээ л шөнө босч аваргуудыг лиг үзэх нойртой л байсан. Тэр жил Лондонгийн цэнхрүүд маань урамтай сайхан тоглолт үзүүлж байсан даа. Шөвгийн 4-ийн тэр 2 тоглолтыг би хэзээ ч мартахгүй.
Тэр үеэс л Болдбаяр зөнч гэсэн яриа эхэлсэн юм. Аваргуудын лигийн тоглолтуудын гоолын эздийг тэр алдалгүй таасан. Хэн Сколез оруулна гэж таахав дээ. Тухайн үед Криштиано л галзуурч байсан даг.
Тухайн үед хамгийн сайн формтой нь Од Болор мань 3 байсан. Улсын өмнө болсон 2 ч олимпиадад бид 3 эхний 3-т орж байсан бэлтгэл ямар байсныг харуулна. Улсын олимпиадад орохын өмнөх өдөр багш надаас бэлтгэл ямар байна? медал авах хэмжээнд байна уу? гэхэд би хангалттай гэж бардам хариулж байсан юм. Их сургуулийн 3-р байранд Ц. Лхамсүрэнгийн нэрэмжит улсын математикийн 44-р олимпиад МУИС-н 3-р байр МКСургууль дээр сүр дууиантайгаар эхэллээ. Өмнөх өдөр нь хотын бодлогын анализ болж бид өөрийн ангилалд ирсэн бүх бодлогоо шийдсэн тул дээшээ орсон. Түүний дараа Идэрээтэй нэг фифадан нусаараа хожигдож нэг сайхан болчихоод явж байсныг би сайн санадийн. Юмнуудаа цэгцлэн үзсэн харсан юмнуудаа нэг сайн харж авлаа. Бүтэн жилийн турш нойр хоолоо хасан ядаргаанд орж өвчинд баригдатлаа зүтгэсний хэрэг юу билээ. Бүсээ чангалаад л орсон доо. Цагаасаа албаар 30 минутын өмнө ирээд цонхны наад талын ширээнд суун нарны гэрэлд нүдээ анин хэсэг юм бодсон. Тэр өрөөнд би ганцаараа байсан л даа. Тэгээд цүнхнээсээ шинэ шар дэвтэр гаргаж ирээд хэрэг болж магадгүй гэсэн томъёонуудаа бүгдийн цэгцлээд хуулаад бичлээ. Жигүүрийн алдарт шар дэвтэрний төрсөн түүх ийм билээ. Хожим энэ дэвтэрний ачаар олон ч бодлого шийдсэн дээ. Тэр бичсэн томъёонууд яг тэр өдөр бичигдсэн юм. Өдгөө муу шар дэвтэр маань өгөр цаас л болж.
Хүүхдүүд нэг нэгээрээ цугласаар бодолт эхлэх хугацаа болж. Би хамгийн урд суун өрөөндөө Олико, Од 2-той орсон. Эхний өдөр би топ түвшинд бодсон гэдэгтээ итгэлтэй байлаа. Болор, Од бид 3-л бүтэн 2 бодлоготой бусад нь ганц бэлэгний бодлогоо бодоод гараад ирсэн. Гэтэл Од алдчихсан байсан л даа. Коши-Буняковский дээр үйлдэл дээр алдаад хагас оноогоо алдаж байсан юм. Анги дээр очиж бодлогоо ярьчихаад хариад мэргэжлийн курс номноосоо графын онол хэсэг уншлаа. Учир нь маргааш нэг үгэн бодлого буюу граф ирэх нь дамжиггүй. Оройхон тийшээгээ их сургууль орж явтал Мөрөн утасдаад чам дээр 14 оноо байхгүй байна Болор бүр 7 оноотой байна гэсэн муу мэдээг хэлэв. Яачив юун дуур алдчив новш гэж гэсээр яаран очтол миний оноо 11 байна. Нэг бодлогоо бүтэн бодсон, нөгөө бэлэгний бодлогонд маань 4 оноо өгцөн байхын. Бобын тэр бодлогыг бас 0-ллосон. Хамгаалалт болох нь дамжиггүй. Эхлээд Болор ороод инээсээр “болчихсон бүтэн” хэмээн гарч ирэв. Ер нь бодлого хамгаалах тал дээр Болор, Од 2 гарамгай ямар ч асуудал байхгүй ямагт тайван байсаар оноогоо нэмүүлчихдэг. Болор нэг үзэг барьж ороод л засч байгаа багшаа бүрэн эзэмдэн үнэхээр тийм байна гэтэл нь ойлгуулчихаад л гараад ирдэг. Од болхоор засч байгаа багшийн арга эвий нь олон намуухан дуугаар цэгцтэй зөв ярьдаг хүүхэд билээ. Хүүхдүүд орсоор хамгийн сүүлд би орлоо. Ортол нэг гөлгөр царайтай халзан нөхөр “Нармандах аа чи яасан олон хүүхэд оруулдаг юм бэ, Одоо болоо юм биш үү” гэж төвөгшөөнө. Материалаа тэр дундаас олоод хархад зүгээр л 4 оноо. Ард нь анхаарлын тэмдэг. Би ч ярих юмаа ярьж эхэлж байтал шууд утсаа гаргаж ирээд л эхнэр луугаа залгаж яриад намайг нэг л үл тоосон янзтай. Уг нь бодлого засч хүн шудрага дүгнэх нь түүний улсын олимпиадын өмнө хүлээсэн үүрэг л баймаар юм. Би чадхаараа тайван байж иймийн тул ийм юм бичсэн юм аа гээд бүгдийн цэгцтэй ярьж байлаа. Намайг ярьж байхад эвшээж бариад тэр бол үнэндээ ёоз харагдсангүй. Юмыг яаж мэдхэв гээд би зураас татаад доор нь өөр янзаар ч баталчихсан өгүүлбэр бичсэн байсан. Гэтэл тэр өгүүлбэрийг тооцохгүй эхний өгүүлбэрийг чинь л авч үзнэ гэх мэт утгагүй зүйл яриад. Би олон олимпиад дээр тиймэрхүү балай үгэн бодлогонуудын тайлбарыг дутуу бичэж оноо алдаж байсан нь үнэн. Энэ тал дээр угаас би тааруу. Гэхдээ тэр удаад би хамгийн сайнаараа л бичсэн тул алдаа гаргаагүй гэдэгтээ итгэлтэй байсан. Байх ёстой өгүүлбэрүүд урд хойноо орсон нь утгын алдаа байсан болоод 4 оноо тавигдсан. Эхэндээ Нармандах миний талд байсан чинь сүүлдээ “тийм байна одоо миний хариад сайхан амраад маргааш л сайн бод” ухааны юм яриад эхлэв. Тэгэнгүүт нөгөө багш намайг аль болох хурдан гаргах арга хэмжээ аван одоо гар гэчихгээд л. Заза гээд л гарсан даа. Нөгөөтэйгүүр би өөрөө ч ярих хэлэмгий тал дээр тааруу байж. Анхнаасаа л Батхишиг гэж багш надад оноо өгхөөргүй шинжтэй байсаншд. Хүний урманд оноо нэмж бичих үзэг ч түүний гарт байгаагүй. Утсаа барьчихаад л суугаад байсан. Хүүхдийн бүтэн жил магадгүй бүтэн 10 жилийн хөдөлмөрийг үзэгний үзүүрээр л шийддэг асуудал...
Гэхдээ л би эхний өдрийн байдлаар оноогоороо 3-т жагсаж байсан юм. Гэхдээ л бэлэгний бодлогон дээрээ оноо алдсан гэхээр харамсалтай. Болортойгоо цуг тэргүүлээд байж болох л байсан. Маргааш би топ түвшний бодолт хийх шаардлагагүй. Зүгээр л бусадтайгаа ижилхэн бодоход л хангалттай гэж бодон явж байлаа. Маргааш нь чадхаараа тайван байж байгаад л бодолтондоо орсон. Энэ удаад ирсэн бодлогуудыг яагаад ч бодож чадхааргүй байлаа. Тэнцэтгэл биш ий нь Олико бодцон Коши л гээд байдаг. Яаж ч оролдоод гаргасангүй. Сүүлийн үеийн тэнцэтгэл бишүүд сонгодог тэнцэтгэл биш ашигладаг тул улсад тавих тэнцэтгэл биш тийм амар гарахгүй гэдэг багшийн үгэнд итгэн бэлтгэл дээрээ би тэнцэтгэл биш ерөөсөө огт бодоогүй. Дандаа геометр л боддог байсан л даа. Тиймдээ ч геометр лүү нь бодох гээд бүр аймар чичирж байлаа. Од бодсон болуу гээл асуухад Одын нүд улайчихсан аргаа барсан байдалтай толгой сэгсрээл байсан. Од бодоогүй байхыг бодоход хэн ч бодошгүй эд байна даа гээд хэсэг нухаж байгаад бүтэхгүй болхоор нь хаясан. 3 дахь бодлого нь таамаглаж байснаар үгтэй бодлого ирэв. Батцэнгэлийн тавьсан тийм төрлийн бодлогуудыг графын ухаанд төгсөрсөн хүн л боддог. Учир нь Батцэнгэл багш өөрөө графтаа төгс. Сүүлдээ аргаа бараад тэнцэтгэл биш дээр олсон хэдэн санаануудаа бичээд л цаг дууссан даа. 2дахь өдрийн бодолтонд би өөрийгөө голох шаардлага байгаагүй ээ. Би чадахаа л хийсэн.
Гарч ирээд бодлогоо ярьж байхад тэр тэнцэтгэл бишийг зүгээр л коши мэддэг хүн гаргана гэхээр үнэндээ харамсалтай. Бэлтгэл хийж байхдаа ядаж 2 өдөр тэнцэтгэл биш оролдох минь яав даа л гэж бодно. Харин геометрийн бодлогы нь бодох хүн нэг ч байхгүй гэж байлаа. Хожим тэр 2 геометрийг гармоник дөрвөл гээч юм үзсэнээр хялбар гаргадаг юм билээ. Батцэнгэлийн тавьсан 2 өдрийн геометрт 2-ууланд нь бид унасан ба хэрвээ гармоник мэддэг байсан бол 2-ланг нь гаргачих байсан юм. Тэхдээ гармоник гэдэг нь Чев, Менелай дундаас гардаг зүйл. Чев, Менелайгээ цэгцтэй аргы нь олоод зөв бичсэн бол бараагүй гарах байсан. Гэхдээ яаж ч бичээд бодож чадаагүй л юм. Хүүхдүүд надтай адилхан муу бодсон байгаасай л гэж залбирахаас өөр замгүй. Анги дээр очоод бодолтоо ярьтал Болор нэг бодлоготой. Өмнөх өдөр тэргүүлж байсан ба тэр өдөр дээд тал нь л нэг бодлоготой хүүхэд гарч ирнэ гэж бүгд ярьж байсан. Бодит байдал яах аргагүй тэгж хэлүүлэх дээр байсан юм. Од “Болороо баяр хүргье чамайг улсын аварга болохгүй бол яавал яаая” л гээд байсан. Бүгд урьдчилан баяр хүргэж байлаа. Болдбаяр дээр очоод асуутал тэр харж харж байснаа “Мөнгө авах юм байна” гэдийн. Тэгэхэд өө муу т1 ямаа энэ тааж чадхаа байчиж гэж загнацгаана. Орой болтол цаг нөхцөөн РС тоглож, доор өгөөжийн талбай дээр сагс тоглож байв. Яг 12-лаа. Олон сар хамт бэлдсэн тул бид нэг нэгэндээ айхтар их дасчээ. Тэр үеийг үгээр хэлшгүй. Үүгээр бидний энэ жилийн уралдаа дуусч байгаа юм. 2 дахь өдрийн бодолтоо хийсэн одоо дүн гарахыг л хүлээнэ. Дотор гэгэлзээл дүн яах бол гэж бодхоор л зүрх улам хурдан цохилж байсан. Асар том сэтгэлзүйн тоглоомоор тоглож байгаа тул нэг ч хором тайван байж чаддаггүй юм. Ялангуяа медалны суудал ганхаж байгаа үед.
Их сургууль руу дөхөх аядан замдаа зочин бууз ороод цайлах нь цайлаад, хооллох нь хооллоод байж байтал багш залган Болор алдчихсан байна гэсэн цочир мэдээ дуулгалаа. Цайгаа ч ууж амжилгүй тэр чигээр нь орхиод хоол идэж байгаа хэдээ араас ирээрэй гэчихээд яарч гаран таксидаад очлоо. Болор замдаа таксин дотор алдах учиргүй дээ хэмээн цүнхнээсээ ноорогоо гарган дахин дахин нягтлана. Гүйж ороод л багштай уулзахад яалт ч үгүй буруу зүйл бичсэн байж. Иенсений тэнцэтгэл биш ашиглаж байгаа үед альфагууд бүгд эерэг байх ёстой байдаг. Гэтэл манай бодлогон дээр тэр альфагуудын нэг нь хүчээр сөрөг болж байгаа тул энэ алдаа. Гэхдээ их сонин Болорын бодолт Иенсен бичээд гарч байгаа коефицент зэрэг нь цаанаасаа тааруулсан юм шиг тийм гоё гарч байсан. Бүх юм нь яг гоё гарч байхад хэн ч худлаа бодолт гэж хархааргүй байх байсан. Бодолтыг сонирхож байхад бүгд л яруу бодолт гэцгээж байлаа гэтэл. Альфагуудийн нэг нь тэгээс бага болж Иенсен бичиж болохгүйг эс тооцвол бүх юм төгс төгөлдөр бодолт байсан. Юм гэдэг сонин. Алтын хүн хэн бэ гэвэл 1-ийн Эрдэнэ түрүүлсэн байна гэхийн. Хэний ч бодоогүй геометр бодсон гэж байна. Би итгэхгүй байлаа. Эрдэнэ геометр боддог гэж би хэзээ ч дуулаагүйм байна. Аз.... Сүүлийн хэдэн медал тодорхойгүй байна дүн гарахад л шийдэгдэнэ дээ гэлээ.
Дүн гарахад тун таагүй зүйл болов. Би тэр өдөр ердөө 2.5 оноо л авчээ. Яг миний дээр Бямбадорж доод анги 6-р байраар сүүлийн хүрэл медалийг 14 оноогоор авч. Тэр 2 өдөр ирсэн нэг нэг бэлэгний бодлогууды нь бодоод л авчиж. Яааяаа яаж ч болохгүй үнэхээр харамсмаар байлаа. Нармандахыг өчигдрийн бодлогоо дахиж орж хамгаалий гэж гуйя хэмээн бодсон ч тэр бол тэр үедээ л дууссан асуудал. Бүтэхгүй нь тодорхой. Дэмий харамсахаас өөр би юу ч хийж чадахгүй. Яаж бэлдэж яаж явсан, ямар хэмжээний бодолт хийснээ бодохоор нулимс яг гоожчих гээд л .....
Хэрэв тэр Батхишиг + ийн ард зүгээр л 1-ийн тоо зурчихсан бол л хангалттай байсан. Бодлого нь өөрөө инээдтэй бонусны гэж хэлэгддэг бодлого шүү дээ.
Уг нь их хурдан давхиж байсан юмсан, бүдэрсэн дээ.........
Одоо 9 төгсөх шалгалт яана, дүнгээ яаж гаргуулна гэж бодхоос үнэхээр аймшигтай. Гэхдээ багш маань байсан цагт асуудалгүй болчихсон доо.
Эр хүний замын хүзүү урт. Яавал чиг яачина. “Энэ зун гоё байнаа” хэмээн Хавк, МХ 2-той инээлдсээр автусанд суун гэр лүүгээ харьсан юм даа. Гэхдээ тэр инээд жинхэнэ биш байсан нь үнэн.
Дүнгийн хурал нь болж Од, Олико, Болор 3 явлаа. Бүтэн жил манайх №1 байсан нь үнэн ч хамгийн том буюу Хот, Улс 2 дээр түрүү магнайгаа алдсан юм. Гэхдээ 2-ланд нь чимээгүй түрүү морь манай нэр дээр байдгийг хүн болгон мэдэж байгаа. Нэрэн дээрээ айлых, нэдэр дээрээ манайх. Хотод Од тасархай түрүүлсэн нь үнэн. Улсад Боб хэдийгээр алдсан ч нөгөө кошиор боддог амархан бодолтын ч мэдэж байсан. “Биччихдэг байж түй чоорт” гэхээс өөр хэлэх үгүйгээр мөнгөн медалаа энгэрээсээ сугалж байсан байх л даа.
Бүх юм дууссан тул найзуудтайгаа нэгдэн РС тоглож гадуур хамт тэнэж эхэллээ. Удалгүй хонхны баяр нь ч боллоо. Улсын олимпиадын далд гоожсон нулимсны ул мөр алга болжээ. Найзуудтайгаа инээлдэн баярлаж цэнгэлдэн байлаа. Хонхны баярын үйл ажиллагаанд Од орж чадаагүй билээ. Учир нь физикийн улсын олимпиад зэрэгцэн болов. Тэр үед Од хотод түрүүлчихсэн форм нь сайн байсан тул улсад түрүүлэх нь асуудалгүй байв. Болдбаяраас асуутал мань эр бас харж харж байгаад мөнгө авна гэхэд даа нь нээрээн л мөнгө авсан даа. Улсын олимпиадын 2 ч медалыг ингэж таана гэдэг.......

9 төгсөх шалгалтаас бултах ганц арга бол олон улсын бэлтгэл байсан. Нармандахын 12 морь бүгд тэрэнд явсан даа. Улмаар жагсаах шалгалтанд бид нарын нэр Ану, Амарсанаагийн хамт эхний хэдэн байранд тодоор бичигдсэн байлаа. Тэгээд хийдэг, хийдэггүй бүх хичээлүүд 100 гарч байгаа юм даа. Чадлаараа хийгээд дүнгээ гаргуулсан бол зарим хичээл дээр А битгий хэл В ч гарч чадахгүйг мэдэж байдаг.
Нармандахын морьдын 9-р анги төгссөн түүх ийм.
Түүх үргэлжилсээр..........




~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Төгсгөл


Өгүүллийг найруулга, дүрмийн алдаа ихээр оруулсан болон нийтийн түүхийг нэг хүний нүдээр харж өөрийн амьдралтай хэт холбон бичсэнд хүлцэл өчье. Мөн энэ үеэс хойших түүх тэмдэглэгдэн үлдээгүй хоцорсон нь харамсалтай.  Учир нь уг өгүүллийг бичиж байхад миний бие 11-р ангид дөнгөж ороод байсан сурагч үе аж. Ерөнхийдөө бүлэг бүр 2 жилийг хамарсан түүхийг өгүүлсэн тул тухайн хичээлийн жилээ дуусахыг хүлээсэн байх нь. Нэгэнт уншаад энэ хүрсэн уншигч та цаашид юу болсон талаар уншиж энэ "түүх"-ийг хэрхэн дуусах талаар сонирхож байгаа нь гарцаагүй. Тэгвэл анхлан тодорхой бичиж байсан би өөрөө тоймлон дуусгах гээд оролдоё л доо. Тэр алдагдсан цаг хугацааг ерөнхийд нь тоймлон бичихэд сүүлийн 2 жил буюу бидний 10, 11-р ангид бий болгосон амжилтын эзэд хоёр сурагч болох Лувсандондов, Болор-Эрдэнэ хэмээх нэрс дээр бичигдэнэ. Ерөнхийдөө бидний олуулаа байсан үе өнгөрч 2-хон уралдааны "морь"-той болсон байна. Бидний 10-р ангидаа байхдаа ч үеийнхэндээ доминант байдлаа хадгалсаар байв. Гэвч тэр жилийн улсын олимпиадад болсон онцгой үйл явдлыг бичихгүй орхиж болохгүй нь. Юу болсон бэ гэхлээр 2009 оны Математикийн улсын олимпиадад Дорноговь аймагт болоход 11-р сургууль сүүлийн жилүүдийн түүхэндээ анх удаа нэг ч медальгүй гэрийн зүг буцсан билээ. Ер нь амжилт тааруу үедээ ч улсаас нэг хүрэлтэй бууж ирдэг байсан бол тэр удаа олимпиадын комисст "далаараа" цэвэр тавиулсан юм. Тухайн үедээ л хамраа сөхсөн, амжилтандаа бардсан 11-хэн, Нармандах багшид олимпиадын комисс ер нь дуртай биш байсан шиг санагдаж байна. Тэгээд ч тухайн цагтаа 11-р сургуульд тэр үеийнхнээс өөр гайхуулчихаар үе байдаггүй байсан байх.
Ингээд бодоод үзэхэд арвин их түүхтэй сургууль маань шинэ мянган гарснаас хойш математикийн олимпиадын талбарт амжилт муутай нэг л сүлдгүй болж байсан үед ид гялалзаж, "11-р сургууль" гэсэн нэрийг өндөрт өргөхийн төлөө уйгагүй зүтгэж явсан үе бол "Нармандахын морьд" буюу 2010 оны төгсөгчид. Улсын аварга цол, Олон улсын олимпиадад төлөөлөгч, хот, улс болон олон улсын тэмцээний медал шагналууд ойрын хэдэн жилүүдэд 11-р сургуульд цөөхөн үзэгдсэн амжилт нь тэднийх билээ...

Эцэст нь дүгэхэд төрөлх сургууль маань бидэнд зөндөө л юм зааж, ялангуяа математикийн шинжлэх ухаан, түүний сургасан зүйлс өдийг хүртэл хэрэг болсоор байгааг одооны өнцгөөс харагдаж байна. Цаашдаа ч ... Бидний дийлэнх нь 2014 онд буюу саяхан их сургуулиудаа төгсөж, улмаар бидний амжилтын үе тэр үеэр дууссан биш одоо л дөнгөж эхлэж байна. Миний бичсэн өгүүлэл дан ганц математикаар шүүлтүүр хийж бичсэн боловч өөр олон салбарт хүч төрөн гарч буй 11-р сургуулийг төгсөгч шинэ залуу үе бий болсоор...



сурагч Болор-Эрдэнэ П.Энхболдын олимпиадад
дээд ангилалд түрүүлсний дараа

сурагч Молор-Эрдэнэ, Болор-Эрдэнэ, 
багш Нармандах, сурагч Отгонбаатар
шилжин явах цомын хамт

3 лидер. Болор-Эрдэнэ, Батзоригт, Мөнх-Од

сурагч Молор-Эрдэнэ, Отгонбаатар

Нармандах багш. Улсын аварга болон хоёр "Эрдэнийн" хамт

шавь улсын аварга Батзоригийн хамт 

Олон улсын олимпиад. Болор-Эрдэнэ

сурагч Лувсандондов улсын олимпиад бодолтын өмнө

Сурагчид улсын олимпиадын өмнө хииморийн
овоонд гарч ёндоордог байв


Эцэст нь бид 11-р сургууль



Цааш нь унчих юмсан...