RSS

Saturday

Сонин сайхан ?? - Блог минь тоосонд дарагджээ..



Хэдийгээр энэ блог албан ёсоор нээгдээд хагас жил гарам болж байгаа ч олон нийтэд ер зарлаагүй хэвээр. Яалт ч байхгүй эвгүй эвгүй улсуудын нэр сийлээстэй байгаа болохоор улсууд гүүгл ахаар дамжуулан блогийг минь багагүй алдартай болгож байх шиг байна. Төд удалгүй жинтэй жинтэй постууд нэмээд олон түмэнд зарлаад эхэлнээ хө..

Блогтоо нэг салхи оруулъя даа. Би бээр хамгийн сүүлд 2-р сарын 2-нд нийтлэл бичсэн байх юм. Өөрийн бичсэн алгоритмаар тооцоолвол 4 сар 1 долоо хоног ганц өдөр буюу 128 өдөр болж байна. Энэ 128 хоногт юу эсийг амжуулах вэ гэвэл миний бие оюутан болсны анхны жил дуусгавар болсон буюу 1-р курсээ дүүргэхийн хажуугаар жолооны үнэмлэхээ ч гардан авлаа. Энэ хугацаанд Баавгай минь урд зүг рүү явж хичээл номоо амжилттай дуусган, мэргэжилээ сонгочихоод нутагтаа эргээд ирж амждаг л юм байна. Мөн хэд хэдэн анд маань 18, 19 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд U-18 буюу Суурь ахын хэлдгээр акурк түүдэг насан дээрээ явж буй Баавгайгаас өөр хүн үгүй болсон байх юм. Харин Чэлсэе клуб цомгүй улиралыг үдэж байхад Англид Ютд аваргалсан бүлгээ. Үүний хажуугаар Каталаны нэр төр Европын дэвжээнд өөрсдийнхөө нэрийг тамгалж бүгд Мэссигийн дор сөгдтүгэй!! хэмээн тунхаглан зарлав. Хүн төрөлхтөн үүсэн бий болж толгой нь зөвхөн ходоодоо баярлуулахын төлөө биш арай нэг өөрөөр ажилдаг болсон цагаас эхлэн алтны үнэ цэнийг мэдэрч, алтны төлөө үхэн хатан дайтаж, үхэж зарим улс орон үүнийг өөрсдийнхөө имидж болгосоор ирсэн. Тэгвэл тэр алтны үнэ бүх цаг үеийн дээд рекордоо миний мэдэхийн 5,6 удаа сэтэлж шинээр тогтоож байхад ээж минь энэ хугацаанд дуусашгүй дундарашгүй Солонгосын сериал 2-г ч дуусгаад амжиж байх юм. За тэгээд Японд түүхэнд 2-т тэмдэглэгдэх газар хөдлөлт болж, Ливийн бослого даамжирч, Осама ах маань Америк цэргүүдэд буудуулж үхсэн гэх мэтээр бичээд байвал өнөөдөртөө лав дуусахгүй биз ээ..





Энэ бүгдээс х нь гэвэл 15-ны сар 7 удаа тэнгэрт мандахад харин би түүнтэйгээ нэг л удаа уулзсан. Юу л болоод байна даа сүүлдээ бүр мэдэх ч юм алга.. I'M GOING SLIGHTLY MAD.. За тэр цаг хугацааг тоолох нь ч яамай.. Сүүлийн хэдэн сар юм юмтай л байв. Нэг үгээр хэлбэл “халуухан” :D. Хамгийн халуухан байсан нь гэвэл арилжааны зах зээл буюу дэлхийн эдийн засгийн байдал юмуу даа. Ялангуяа 3, 4-р сарын үед хэдэн арилжаачны санаа нь амарсан бол.

Сүүлийн саруудад хичээлийнхээ завсар зайгаар улсуудын блог, бодрол, уран зохиол их уншдаг байлаа. Бичдэг агаа эгээ нарын хажууд бол миний хэдэн хуруу ердөө үсэг дарах төдий л юм байна гэдгээ мэдрэв. Хүнд чинь бас юм бичих, үг эвлүүлэх онгод сүлд гэж бас байдаг юм шиг байгаан. Бүр нэг залхуу хүрээл, толгой тархи ч ажиллахгүй, сэдэв олдохгүй, сэдэв олдлоо ч хаанаас нь эхлэхээ мэддэггүй гэх мэтээр сүүлийн хэдэн сар тийм л байв. Зав зай ч хомс байлаа гэж. Хааяадаа нэг энүүгээр шагайна элдэв янзын спамууд дараастай. АарЖэетэй хамтарч спорт цонход Улаан-Цэнхэр урсгал нэртэй веб тэмдэглэл үүсгэж тэндээ хэсэг төвхнөж байгаад зөнд нь хаясан. Заримдаа нээх гоё юм бичье гэж бодовч цаг зав, үг эвлүүлэх онгод, хоншоор дутах юмдаа. Заримдаа унтахынхаа өмнө ганцаараа сууж тухайн өдөр, тухайн 7 хоногт болж өнгөрсөн үйл явдлын тойм, толгойд юу орж ирж байх зэрэг тэмдэглэл маягтай бичиж үлдээсэн ворд файлууд хадгалаастай байж байна. Тэгж байгаад эмхэлж цэгцлээд оруулна аа..


Энэ блогт олимпиадуудын тухай буюу Нармандахын морьд нийтлэл хүмүүст их хүрсэн харагдана. Энэ нийтлэлийг өнгөрсөн жил хэдийд ч билээ бичиж эхлүүлж байсан санагдана. Миний бие үүнийг 2 зорилготой бичсэн юм. Эхнийх нь гэвэл тухайн үед би юу ч хамаагүй бичмээр санагддаг, өөрөөр хэлбэл өөрийнхөө бичгийн хэлийг хөгжүүлэх зорилготойгоор дэмий л баахан юм бичиж байсны нэг нь энэ. Хоёрдугаарт 11-р сургуульд, нэгэн цаг үед, нэгэн эрхэм, нэгэн ангид хэд хэдэн шавь нараа суулгаад тоо бодуулдаг байсан нь эгэл биш. Мартахаасаа өмнө өөрийн мэддэг санаж байгаагаасаа цаасанд буулгаж мөнхлөх нь зөв гэж үзсэн. Магадгүй жилээс жилд үнэ цэнэ нь нэмэгдэх байх л даа. Гэхдээ олон жилийн эгэл биш түүхийг зөвхөн миний өнцгөөс харж байгаа гэдгийг та бүхэн ойлгох буй за. Явандаа энэхүү нийтлэлийн сүүлийн бүлгийг бичиж оруулна. Олон уншигчийн хүсэн хүлээсэнчлэн ард түмнээ Луу багш хэмээн алдаршсан Лувсан ахын тухай зонхилох юм. Энэ бүлгийг ганцаараа бус улсуудын туслалцаатайгаар бичиж, өөрсдийнх нь ярилцлагыг хавсаргадаг юм уу гэж бодож байна.


ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх


Орцонд найзуудтайгаа гитардан дуулах сайхан, тортой хаалганд жаатайхан шиг цохилт хийн гоолдох урамтай, цаг гаруй тоглох гал гарсан ДОТА-нд эцсийн мөчид ялалт байгуулах кайфтай, андтайгаа үдэш харанхуйд тамхи баагуулан шөнийн хотыг ажингаа халуун яриа өрнүүлэх гоё.. Үүнтэй адилаар би ямар нэг зүйлийн талаар бичих зүгээр л дуртай. Энэ талбар бол миний л талбар, хэн ч надад заахгүй. Энэ ямар нэг мэдээллийн, портал сайт биш. Миний бичсэн зөв буруу байх нь хэнд ч хамаагүй..


No comments:

Post a Comment