RSS

Saturday

Итгэл, Найдвар, Хүлээлт.. энэ 3 үгэнд л итгэж, найдаж мөн хүлээж сууна..

Өөрийн хуулбраа хүссэнээрээ гаргаж чаддаг бол ч.. Яг энэ залуу шиг. Өөрийгөө хэд хэд хувилаад, хувилбарууд маань миний өмнөөс сургууль явж, жолооны хичээлд сууж, шинжилгээ хийж, бөмбөг өшиглөөд өөрөө харин гэртээ үд болтол унтаад, үхрийн дуунаар сэрээд, өдөржин дотадаад..





Завгүй завгүй гэж ярьдаг хүн хамгийн завтай байдаг юм гэсэн. Бодоод байхнээ ямар эргүү дух нь ийм юм ярьж явдаг байнаа. Мэдээж завгүй гэсэн хүн завтай тууж явж болох ч хамгийн завтай байх нь ч бас хаашаа юм. Хүмүүс маш их зүйлийг хийж бүтээхийг хүсдэг, үүнээсээ ч болоод ажил өөртөө хүлээн авдаг. Зарим нь найз нөхөд хамтран зүтгэгчиддээ цаг гаргаж чадахгүй байгаагаа ажил их, цаг бага завгүй байна гэж тайлбарладаг билээ. Нэг бодлын тэр хүн дотроо “Би яг завгүй” хэмээн итгүүлж зарим зүйлсээс татгалзаж, мурих тохиолдол гардаг байх. Би л гэхэд хамгийн их хүсэж, боддог тийм зүйл рүүгээ тийм ч тууштай тэмүүлж, зүтгэл гаргахгүй л байна. За мангартах ч яахав. Өнгөрсөн хэдэн сар амьдрал маань ямар ч идэвхгүй эмнэлэг домнолгоор явж, гэр хорионд ертөнцөөс тусгаарлагдан үнэнийг хэлэхэд хэцүү л өнгөрлөө. Энэ сар миний амьдрал ч, арилжаа ч ид буцалж байна даа. Цохон тэмдэглэхэд амралтын байдлаасаа гарсан нь том амжилт билээ. Ийм учир Цэнгүүн бид 2 хичээлийг оюутан болоод хийгээгүйгээрээ хийж байшд. Даанч Идэрээ дамартаад хань ер болохгүй юм даа. Онц гарах дургүй болчихсон юм байлгүй тэр хүү... Сургууль соёл маань нэг иймэрхүү, 1-р курс зөөлөн боорцог биш юм. Хийхгүй л бол унагдсдийн армид шинэ цэргээр элсэх нь байна. Нэмэр дээр нэрмээс гэгчээр яах гэж жолооны курсэд ийм актив үедээ элсчихэв ээ гэж бодох юм. Жолооны курс гэдэг чинь бодож байсан шиг тийм амархан зүйл ч бас биш юм. Би бодохдоо хүн ямар нэг курсэд мөнгөө төлж элсээл жолооч болчихдог гэж боддог байв шд ерөнхийдөөн бол. Яахав тэгээд сэтгэл гаргаад хийгээд, дүрэм нтрээ уншаад, тестээ сайн бөглөөд дромоо таслахгүй санжиганаад байвал болох л байлгүй дээ. Давтан энээ тэрээ гэж завааралгүй нэгээр гараад энэ олон хөглөрсөн юмнаас нэг ч гэсэн юмы нь таглаж санаа амармаар байна. Хожим хойно жолоонд суух нь үнэн л байсан юм чинь авах ёстой зүйлсээ эхнээс нь цуглуулж байя, нэг орсных гүрийнэ дээ. Жолоо гэснээс нэгэн сонирхолтой юм бас болж байнаа цаана чинь. Миний бие “Сити кап 2011” хэмээх тэмцээнд OASIS хэмээх ёндоотой нэртэй багийн цамцыг өмсөн оролцож байгаа билээ. Өмнө нь энэ багийн тухай хальт дуулж, нэрэнд нь татагдаж, энэ нэрийн дор тоглох юмсан гэж басхүү мөрөөдөл болж байсан би одоогийн байдалд бас итгэж өгөхгүй. Энэ багийн гишүүн болох үйл явц их хурдан болоод өнгөрсөн болохоор тэр биз. Өчигдөр л “Шалгалт дөхөөд байна яаахуу ард түмээн” гэж байсан нөхөр яг яаж ийшээ давхиад орчихвоо гэж байгаа байх. Тэрийг дараа яруу тодоор бичиж орууламз. Багаа гэсэн сэтгэлтэй 20 залуус, дасгалжуулагч самбар дээр зурах тактикийн тухай яриа, багийн ахлагчийн зоригжуулах, тоглолтын өмнө шигшээгийнхэн хувцас сольдог өрөөнд хувцсаа сольж гарч ирэх зэрэг нь яг л мэргэжлийн тамирчин болчихсон мэт мэдрэмж. Дасгалжуулагч надтай илэн далангуй харьцаж, асуудал бүрийг чухалчлан авч үзнэ, багийн ах нар хөгжилтэй гоё залуус, уур амьсгал намайг багтаа хүлээж авч байгаа зэрэг нь бүгд таалагдсан. Би бээр хичнээн busy, хичээл ном амаргүй байгаа ч бүх юм ок. Би хөлбөмбөгт дуртай, үүнд цаг зав зориулж чадна, би энэ багийн нэг хэсэг болмоор байна...

Өдийг хүртэл хөлбөмбөгөө хаялгүй өшиглөж явж байхгүй яавдаа гэж хальт харамсах сэтгэгдэл төрж л байна. Гэхдээ яахав өнгөрсөн хугацаа хий дэмий өнгөрөөгүй, би багт нэгэнт тоогдсон одоо л хичээе.. Харин намайг талбайн зах руу тоглуулж байгаа тул маргааш дэлхий сөнөх гэж байгаа гүйх шаардлага гарах байх. Тамхи гээч зүйлээс бүр мөсөн татгалзаж, стаминагаа сайжруулах нь нэн тэргүүний зорилго. Дасгалжуулагчийн зааснаар би зүүн захын хамгаалагч, гэхдээ түүний хүслээр бол би left wing back буюу илүү урагшаа цөмөрч довтолгоо дэмжүүлэн, довтлогч нарыг хөндлөн кроосоор хангалттай хангаж өгөх, хэрэгтэй үед 16-ийн шугам руу орж хаалга руу цохилт хийх үүрэгтэй. Тоглогч дээр авч үзвэл Baines, Cole нарын стилл.. Маш их гүйсэн өдрөө бол орой гэртээ ирээд шууд нам. Бусад үед бол харин ч нэг эсрэгээрээ. 3 цаг хүртэл унтанаа гэж гонж. Клуб дээр арилжааныхаа прогнозыг хэлэлцсээр байтал 12 цаг болчихно. Гэртээ ирээд хоолоо идчихээр шөнөжин ходоод ажиллаад юун нойр хүрэх манатай, босч ирээл комоо асаана даа. Яг одоо би үүнийг бичиж байхдаа хүртэл ийм байдалтай байнаа хө. Сүүлийн үед яг нэг ийм темпэнд ороод сүүлдээ хүн дасдаг юм байнашдээ. Шөнийн цагаар тэгээд зүгээр суухгүй хичээл хийж, код модоо хальт бичнэ, заримдаа тест бөглөдөг. Угаасаа ч тэгээд энэнээс өөр үүнийг оролдох цаг олддоггүйгээс хойно. Би дээхэн талд форексийн тухай хальт дурдсан. Тиймээ Түвшээ бид 2 эргээд ирсэн!! Энэ түүхийг эхнээс нь гоё бичих гээд оролдоё л доо..


Саяхныг хүртэл Түвшөө бид 2 хичээлдээ явдгаараа явж, ажил амьдрал цэгцрээд овоо дорвитойхон шиг амьдарч байлаа. Нэг өдөр сургууль дээрээ Нанзаагийн кабинетэд орой жаал сууж хэдэн бодлого бодчихоод Түвшөөтэй автобусны буудал руу алхаж явахдаа өнгөрсөн арилжааны амьдралаа хүүрнэлдэв. Форексоос муриад хэдийнээ 2 сар болжээ. Иймэрхүү маягаар ор сураггүй алга болох муухай, энэ долоо хоногоос клуб орж сонин сайхантай танилцаж улсуудтай нэг уулзая хэмээн тохиров. Хуучны танил эгч агаа нар ч та 2 яачваа нэг үзэгдээчээ энээ тэрээ гээл байлаа. Мэдсэн ч юм шиг маргааш нь захирал утасдав: Та хэд ир !!

Си-гийн шалгалтаа өгчихөөд оройхон тийшээ яваад очлоо. 2 сар гаран уулзалдаагүй мэнд ус мэдэлцэж арилжаа энээ тэрээ хэрхэн байна буу хална мэдээж. Бидэнд удахгүй эхлэх нэгэн арилжааны тэмцээний талаар танилцуулав. Клубээс зохион байгуулж буй энэ тэмцээн 4-р сарын 1-нд цонхоо нээх ба 5-р сарын 1 хүртэл нэг сарын хугацаанд 300 ногооныг өсгөсөөр 3600 болгосон бол ялалт байгуулж тэмцээнд түрүүлсэнд тооцох нөхцөлтэй. Энд тэндээс улсууд оролцож буй их өргөн хүрээг хамарсан тэмцээн бөгөөд багаар ажиллана. Нэг баг 3 хүнтэй. Хүсвэл ганцаараа баг бүрдүүлээд орж ч болно. Түрүүлсэн тохиолдолд avafx-ийн Монгол дахь салбарт ажиллах 30 брокерийн нэгээр сонгогдох учиртай. Мэдээж арилжааны тэмцээн тул форексийн голлох мажорууд болох Америк Доллар, Британи Паунд, Жапан Иен, Евро зэрэг хослолууд дээр нэмэгдээд Алт, Мөнгө, Түүхий нефьт болон Насдак, ЭсПи 500, Доу Жонс нарын хувьцааны индекс дээр арилжаа хийгдэнэ. Тэмцээний журмыг ерөнхийд нь танилцуулсны дараа бид 2-г энэ тэмцээнд миний анхны шавь нар гэдэг утгаараа оролцох ёстой хэмээн тулган шаардах, ухуулан сурталчлах 2-ын голд утга санаатай зүйлсийг ярьж байлаа. Тэгснээ цаанаас хоосон цас үзэгний хамт ширээн дээр тавин "Энэ цаасан дээр танайхаас хэдэн хүн оролцох боломжтой тэр бүх хүний нэрс утасны дугаарыг бичээд ард нь хэдэн төгрөгний санхүүгийн боломж гаргаж чадахаа байна тэрийгээ бич" гэлээ. Үүдэнд хэдүүлээ зогсож хуралдваж хэлэлцвэл тэмцээн ерөнхийдөө боломжийн, үзээд алдахад гэмгүй мэт санагдана. Өнгөрсөн оны намар анх үүнд элсэж байсан Пүүжээ, Ганбо, Мөрөн, Шагж гэх мэт АяТи группын анхлан суралцагчидаас Ууганаа, Мөрөн, Мө нар л татгалзаж буйгаа мэдэгдэв. Гэвч яг үнэндээ бидний хэн нь ч "надаас тэдэн цаас гарах боломжтой" гэж хоншоортой дуугарч чадахгүй байлаа. Ямар аав ээжээсээ нүүрээ улалзуулаад нэхэлтэй биш. За тэгээд арилжаа энээ тэрээ гээд ярьвал өөдөөс үхсэн элэнцэгний чинь брокер, луйвардуулах гэж байгаан, наад чинь сүлжээ юм биш биз гэх зэргийн юм ярих байсан.. Иймд захиралд бид хэд үүнд оролцох сонирхол байвч бид насанд хүрээгүй 1-р курсийн оюутнууд, санхүүгийн боломж гэхэд бас л хэцүү байна даа хэмээн үнэн учраа мэдэгдэв. Манай захирал ч угаасаа шулуухан, хээгүй сайхан эр маргааш тэдэн цагт хүрээд ир л гэлээ. Түүний дараачийн өдөр болзсон цагтаа бид 2 яваад очтол урд минь 2 хуудас цааснаас бүрдсэн гэрээний хуудас. Мэдээж бид 2 сохор зоос ч үгүй, тийм болохоор тэмцээнд оролцох санхүүгийн эх үүсвэр болох 300 ногооныг зээл хэлбэрээр олгоод түүнийгээ цааш нь юм болгох ерөнхий чиг хандлагатай гэрээ байлаа. Дээр хэлсэнчлэн нэг баг 3 хүнтэй байх ба бид 2 нэг нөхөртэй баг бүрдүүлэх ба тэр нөхөр нь бид хоёрын тэмцээнд оролцох 300 ногооны спонсор болж таарна. Гэрээнд хамгийн аймшигтай нь гэвэл “Захиалгыг зөвхөн зээлдэгч тал хийнэ”. Базаад ухвал: ерөнхийдөө 300 цаасны тоглоомонд тогло. Харин жижи болвол өөрснөө хариуцлага, үйл лайгаа хүлээцгээ!!.. Урьд өмнө ийм айхтар зүйлтэй учирч байгаагүйгээ ч хэлэхүү, гарын үсэг зурна гэхээс айсан. Цаг сайхан байхад өдрийн дотор 100 цаас босгоод зоригтойгоор форекс рүү дайрдаг байсан ч энэ тоглоом арай л аймшигтай, эрсдэлтэй. Бид 2-н хэн нь ч энэ талаар аав ээждээ дуулгах эрхгүй. Өөрийнхөө амьдралыг өөрснөө шийдэх сонголт.. Түвшээ хэлсэн нь “Би одоо насанд ч хүрээгүй байж ийм айхтар юманд гарын үсэг зурж болж байнуу гүүюүү, захиралаа жоохон уян хатан гэрээ хийе, арай зөөллөе.. ”. Захирал ч ок гэлээ. Маргааш нь товлосон цагтаа очиход захирал ирээгүй. Агаа эгээ нар та 2 ямар баг босгож орох гэж байна,, орооч, бариач хэмээн ятгана. Ганц нэг улсууд ороод дэмийдээ хэмээн анхааруулга маягийн ч юм хэлж байлаа. Дунд нь бүр тээнэгэлзэж орхив. Бид 2 ямар илүүдээ гарсан 300 ногоонтой биш, хичээл номгүй ажилгүй гэртээ хэвтэж байгаа ч бас биш, цаг нь ирэхээр арилжаандаа эргээд ирэх талаар өмнө нь дурсаж байсан. Тиймдээ ч манай хэд толгой сэгсэрч гэрийн зүг зугтааж Түвшээ бид 2 л үлдэв. Гэвч заавал муу талаас нь харах албагүй л дээ. Үнэндээ захирал бид 2-т нилээн итгэл найдвар тээдэг, сайн шавь нарын нэг. Бид аятигийнх болохоор хаашдаа хамтдаа форексийн робот программчлах зорилготой учир биднээс тийм амар хагацахыг ч хүсээгүй. Бүр зорьж утасдаж, тэмцээнд ороочээ хэмээн хэлж байгаа нь баярлууштай. Бид 2 сайн талаас нь ч зөндөө ухаж ярилцсан. 300 доллар гэдэг чинь том хөшүүрэг, зөв ажиллавал хэдэн бор юм маань дороо л цасан бөмбөг шиг зузаараад ирнэ.Маржины 5 хувиас давсан захиалга хийхгүй дүрэмтэй тул шатахгүй байх магадлал 95 проценттэй. Алийн болгон айж хульчийхав, заримаас нь хааяа ч гэсэн давж дуугаръя. Хойшид ихийг хийх зорилготой юм чинь нэг том юм эхлүүлсэн нь зөв. Жижиг чулуугаар том чулуу түлхэнэ гэдэг шүү дээ. Энэ бол амьдрал биш, том туршлага болж үлдэнэ. За тэгээд заавал 3600 болгох албагүй ч тэмцээн өндөрлөхөд тусдаа бие даах хэмжээнд хүртэл баланс маань өсч болно шд. Үнэндээ энэ л бид 2-ын хүсч байсан зүйл. Ганц хоёр ах нарын хэлснээр “айвал бүү хий, ороод хэрэггүй шд” гэж байсан нь ч бид 2-г эцсийн шийдээ гаргахад нөлөөлсөн. Эцсийн шийд нь юу вэ гэвэл “Юу ч гэсэн 2-лаа ороод үзье, хамтрагч ок байвал үнэндээ айгаад байх юм алга, үзээд алдая”. Бурхны аврал, захиралын танилцуулсан хүн бид 2-н хүсч байснаас ч илүү. Шууд л ний нуугүй ярилцсан, 2 тал бие биедээ таалагдсан, зорилго нэгдсэн, хараал идсэн тэмцээнд оролцохоор болсон. Одоо бид 3 арилжааны нэг TEAM болсон. 3-лаа ярилцана, захиалгаа хийнэ, ашгаа авна. Багийн маань нэр “60 градус”. Зөв гурвалжны оройн өнцөг хэд байдаг билээ. Тэмцээний дээд цэг 3600, түүнээс квадрат язгуур авсан ч гэсэн ёндоотой. Багийнхаа талаар содон зүйлс, арилжааны явц хэр байгааг дараа бичиж оруулъя даа.

Арилжааны график хараагүй 2 сар болсон Түвшээ мань 2 аль аль нь төсөөрчихсөн нь илт харагдаж байна. Бид 2 нэгэнт арилжаанд татагдан орсон, ахын сэтгэлийг бодсон чиг л тэр, захирлын урилгыг бодсон чиг л тэр бид байдгаа дайчлан чармайх ёстой. Энэ их юмны хажуугаар арилжааны хичээлүүдээ эхнээс нь үзэж байна, нэмэлт юм ч чадахаараа судалж байх. Бидний арилжаа муугүй амжилттай өдрийн .. гаран ногооны цэвэр ашиг хийж байгаа боловч манай ах мань 2-той уулзахаас өмнө евро-иен дээр 2 чанга захиалга хийж орхисон нь амжилтаа дарах сөрөг үзүүлэлт болж байна. Захиралтай зөвшилцөн зохих арга хэмжээг авч дансаа эрх чөлөөтэй болгосны дараа баг маань 100%-аар ажиллах болно. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн байдал тогтворжихгүй байна. Алт өдөр болгон бүх цаг үеийн шинэ рекорд амжилт тогтоож байна. Ийм агуу түүхтэй химийн элементны бүх цаг үеийн хуудсыг өдөр бүр шинээр эргүүлж байгаа бид нэг бодлын их азтай арилжаачид юм шиг. Алт ч гэлтгүй Америкийн топ 100 компанийн индекс НАСДАК мөн бүх цаг үеийн дээд рекордыг шинэчилсэн, S&P 500-н индекс, Dow Jones, Crude Oil, GBP-USD-ын хослол нар 2008 оны хямралаас хойших дээд цэг дээрээ хүрлээ. Мөнгө 79 оноос хойш тохиож буй дээд цэг, Apple брендийн хувьцаа бүх цаг үеийн дээд цэг, Австрали доллар сүүлийн 30 жилийн дээд цэг, Швейцар франк сүүлийн 10 жилийн доод цэг гэх мэт янзын бүрийн амжилтууд компютерийн дэлгэцэн дээр зурайж байна. Мөн Японд гарсан хямралтай үүдэн тухайн үед Никкейгийн хувьцааны үнэ болон Иен навс унаж байгаад эргээд суга өссөөр анх байсан цэгээ хүртэл давж орхилоо. Иймэрхүү байдал нь бага гарын арилжаачид бидэнд техник шинжилгээний прогноз хийхэд хүндрэлтэй болгож үүнтэй уялдаад захиалга хийхэд эрсдэлтэй болгож байх ч нөгөө талаар брокер гэдэг утгаараа илүү ихээр туршлагажиж, шат ахиулах шалгуур мэт.

Энэ тэмцээнд нэгэнт оролцсоных багийнхаа хамтаар амжилт гаргамаар байна, улам ихээр туршлагажмаар байна. Ур чадвар тийм хангалттай биш ч нэг баг гэсэн сэтгэл, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл байхад энэ боломжгүй зүйл биш юм шиг. Хар цагаан хэл ам, зөн совингийн хүчин зүйлсийг ах маань хариуцаад явчихна 2 дүү энэ тал дээр тайван байж болно гэсэн. Иймэрхүү арилжааны сэтгэлзүй өмнө нь бид 2-т яалт ч гүй дутдаг байлаа шд. Одоо бол дутуу зүйл алга, шантралгүйгээр зөвхөн урагшаа !!


ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx


Надад хайртай хүн бий. Түүнтэй уулзаагүй хоног бүрийг тоолон хүлээж, учирсан хэрнээ учраагүй түүн дээрээ сарнай бариад очих мөчийг төсөөлсөөр. Удахгүй ээ, удахгүй, энэ бүх зүйлс төд удалгүй дуусна. Итгэл, Найдвар, Хүлээлт.. энэ 3 үгэнд л итгэж, найдаж мөн хүлээж сууна..

2011.04.07 - 03:14

No comments:

Post a Comment